СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙГ ГАР УТАСНААСАА

2017-07-27  

Технологийн дэвшлийн хурд үл гүйцэгдэх XXI зуунд амьдарч байгаа та бид статистик мэдээллийг хамгийн хялбар аргаар дэргэдээсээ авах боломжтой боллоо. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооноос гаргадаг бүх тоон болон цаг үеийн мэдээлэл багтаасан “1212.mn”аппликейшн наймдугаар сарын 1-нээс хэрэглэгчдэд хүрэх гэж байна. Аппликэйшнийг татаж авснаар www.1212.mn сайтруу хандахаас гадна хэрэгцээт үзүүлэлтээ хүснэгт, график, газрын зураг зэргээс сонголт хийж дуртай хэлбэрээр хүлээн авах, ҮСХ-ны үйл ажиллагаатай холбоотой шинэ мэдээ мэдээллийг цаг алдалгүй харах, долоо хоногийн үнийн мэдээ болон сар тутам гардаг эмхэтгэлийг pdf хэлбэрээр хүлээн авах, статистикийн “Номын сан” –г үнэ төлбөргүй хэрэглэх зэрэг  олон талын мэдээллийг нэг дороос авах юм. Эдгээр болон бусад мэдээллийг авахаас гадна аппликейшны “Мэдлэгээ шалгая тоглоом”-ын ялагч болж Монгол Улсын Үндэсний статистикийн хорооны гарын бэлгээр сар бүр шагнуулах боломж нээгдэж байна. Аппликэйшнийг наймдугаар сарын 1-н буюу ирэх мягмар гарагт app store, google play-ээс ухаалаг гар утас, таблет  (iphone,ipad, android, android tablet)-д үнэгүй татаж авахаар байрлуулна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРОО

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?