НЗД-ЫН ОРЛОГЧ П.БАЯРХҮҮ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД ЗОРИУЛАН БАРИГДАЖ БУЙ "ХӨГЖЛИЙН ТӨВ"-ИЙН БАРИЛГЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

2017-07-27  

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өнгөрсөн оны есөн сараас эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлыг эхлүүлээд байна.

 

Тэгвэл өнөөдөр  Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, ХНХЯ-ны Хөрөнгө оруулалтын үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Анар, ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн ,Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Гаалийн ерөнхий газрын татварын орлогын газрын дарга П.Жанцанхорлоо болон бусад албаны хүмүүс тус "Хөгжлийн төв"-ийн барилгын ажлын явцтай танилцлаа.

Өнөөдрийн байдлаар тус "Хөгжлийн төв"-ийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай явагдаж байгаа бөгөөд Хятадын төмөр замын 4 дүгээр товчоо гүйцэтгэгч компаниар ажиллаж байна.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү "Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс боломжтой бүх зүйл дээр туслалцаа үзүүлэн ажиллах болно. Барилгын баруун талд байгаа айлын газрыг ирэх долоо хоногт Нийслэлийн газрын албанаас чөлөөлөхөөр боллоо. Зураг төсөл тодорхой бас ойлгомжтой байх хэрэгтэй. Гарц, орцны зургийг мөн тодорхой болгох хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж хэрэгжүүлж байгаа танай компанид талархаж байна." хэмээлээ.

123

2019 онд ашиглалтад орох эмчилгээ, асаргаа, амралт сувилалын цогц төв болох "Хөгжлийн төв" -өөр 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд үйлчлүүлэх боломжтой ажээ.

Төслийн нийт өртөг нь 181 сая юан буюу 63,3 тэрбум төгрөгийн төсөвтэй бөгөөд тавилга, тоног төхөөрөмжийг мөн шийдэж байгаа аж.

123

123

123

123

123

123

123
123

123

123

123

123

123

123

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ARSLAN.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?