ХЗДХЯ, АРАБЫН НЭГДСЭН ЭМИРАТ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

2017-07-29  

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт  Арабын Нэгдсэн Эмиратаас Монгол Улсад суугаа Элчин сайд Абдулла Абдулрахман Абдулла Бин Рабия Аль-Түнэйжиг  хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон Арабын Нэгдсэн Эмират Улсын Дотоод хэргийн яам хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар төлөвлөж байна.

Хоёр орны Дотоод хэргийн яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурснаар цагдаа, хууль сахиулах байгууллагын албан хаагчдыг богино болон урт хугацааны сургалтад хамруулах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх материаллаг баазыг сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж нээгдэх юм.

Түүнчлэн Монгол Улс, Арабын Нэгдсэн Эмират Улстай мөнгө угаах, хар тамхи, мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажээ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ:ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?