ШУУРХАЙ АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАВ

2017-07-31  

Аянга цахилгаантай аадар бороо амралтын өдрүүдэд нийслэлд орсон билээ. Хүчтэй аадрын улмаас өнгөрсөн бямба гарагийн 22.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу УСУГ-ын ундны усны хамгаалалтын бүсэд хоёр үхэр аянгад цохиулж үхсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид болон бусад холбогдох албаны хүмүүс газар дээр нь ажиллаж, шуурхай арга хэмжээ авлаа.

Дүүргийн “Баяндэмбэрэл” мал эмнэлгийн их эмч үхсэн үхрүүдээс малын гоц халдварт өвчний шинжилгээ авсан байна. Шинжилгээгээр хүн, мал амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй тул Цагаандавааны хогийн цэгт булж, ариутгал халдваргүйжүүлэлтийг хийжээ.

 

УЦУОШГ-аас мэдээлж буйгаар энэ долоо хоногт ихэнх нутгаар үргэлжилсэн бороотой байх тул иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байж байгалийн онцгой үзэгдэл үер усны осол, аянга цахилгааны аюулаас болгоомжлохыг дүүргийн Онцгой комисс, Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?