ХЗДХ-ИЙН САЙД С.БЯМБАЦОГТ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАЛАА

2017-08-01  

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дорнод аймагт ажиллаж, салбарынхаа ажилтан албан хаагчидтай уулзаж, тэдний санал сэтгэгдлийг сонслоо.

Дорнод аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын зарим харьяа агентлагууд өөрийн гэсэн байргүй нь тэдэнд тулгарч буй хамгийн том бэрхшээл болчихоод байгааг уулзалтын үеэр салбарын сайддаа уламжилж байлаа. Тодруулбал, Дорнод аймгийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар,  Архив, Шүүхийн шинжилгээний алба өөрийн байргүй юм байна. Түүгээр ч зогсохгүй Гадаадын иргэн харьяатын газар нь оюутны дотуур байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус аймгийн  Засаг даргын Тамгын газрын байрыг шинээр барьж байгаа ч бүрэн ашиглалтад оруулахад 2 тэрбум гаруй төгрөг шаардлагатай байгааг учирлаж байв. Хэрэв энэ барилга ашиглалтад орвол дээрх асуудлыг цогцоор нь шийдэх боломжтой юм байна.

Дорнод аймгийн Халх гол суманд цагдаагийн купон байхгүй. Үүнийг шийдвэрлэж өгөхийг ХЗДХ-ийн сайдаас хүссэн юм. Энэ асуудлыг ирэх оны төсөвт суулгаж, шийдвэрлэж өгнө гэдгээ ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт энэ үеэр дуулгалаа.

Орон нутгийн замд хурд хэтрүүлэх, малын хулгайн хэрэг нэлээд гардаг гэдгийг албаныхан хэлж байлаа. Иймээс  гэмт хэргийг урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулахын тулд авто замын магистрал шугамын дагуу эмнэлэг, онцгой, цагдаагийнхны хамтарсан пост байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа юм байна

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?