Ноус ХХК нь 2016 оны 1-р сард албан ёсоор байгуулагдсан бөгөөд тус байгууллага нь залуучуудад үнэн зөв мэдээллээр хангаж мэдлэг олгох зорилготойгоор Монголын залуучуудад оюуны хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. Тус байгууллагын эрхэм зорилго нь дэлхийн хэмжээний байгууллага болох бөгөөд энэхүү зорилгоо алдахгүй цаашдаа олон салбарт хүч үзэх юм.
Техник технологи хурдацтай хөгжиж буй энэ үед бид маш олон мэдээ мэдээлэлд дарагдан үнэн худлыг ялгаж салгаж чадахгүй, тэр болгон адил төстэй бүтээгдэхүүнийг харьцуулан дүгнэж зөв сонголт хийн худалдан авалт хийж чадахгүйд хүрсэн байна. Иймээс бүтээгдэхүүний товч бөгөөд тодорхой үнэн зөв мэдээллийг хүргэж зөв сонголт хийхэд нь туслах, мөн дэлхий дээрх шинэ технологийн танилцуулгыг цаг алдалгүй хүргэх зорилт тавьж Монголд анх удаа видео хэлбэрээр Review буюу бүтээгдэхүүний товч танилцуулгыг хүргэн анх гараагаа эхэлсэн байна.
Үүнээс гадна 6:45 лекц уулзалт ӨГЛӨӨ 6:45 / Лекц уулзалт / ОРОЙ / 6:45 Лекц Нетворкинг / гэсэн хоёр төрлөөр тус тус 14 хоногийн давтамжтай зохион байгуулж эхэлсэн. Тус уулзалтын гол зорилго нь мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа залуучууд өөрийн хүссэн мэдээллээ хаанаас ч олж авах боломжтой болсон боловч хангалттай өөрт хэрэгтэй мэдээллийг үнэн бодитоор авч чаддаггүй, өөрийн зорьсон зорилгодоо яаж хүрэхээ мэддэггүй, туршлага бага байдаг тул залуучуудад маань үлгэр жишээ болох эрхмүүдээр мэдлэг түгээн оюуны хөрөнгө оруулалт хийдэг болсон.
Үүний үр дүнд Ноус ХХК 2016 оны 2-р сараас эхлэн нийт 19-н лекц уулзалт зохион байгуулж, давхардсан тоогоор 1900 залуучууд бүсгүйчүүдийг цуглуулсан. Эдгээр залуус маань өөрийн сонирхож, ажиллаж буй салбарын өнөөгийн болон ирээдүйн чиг хандлагын тухай, өөрийгөө ялан дийлэх сул талаа давуу тал болгох талаар салбарын нэр хүндтэй эрхмүүдээс үлгэр жишээ авч илүү ихийг хийж бүтээхээ хүсэл эрмэлзэл урам зориг аван оюуны хөрөнгө оруулалт хийсээр байна.
Энэ удаад спортын салбарт өөрсдийн хувь нэмэр оруулах гээд ОУ-ын хүүхдийн спортын наадмыг гүйцэтгэж байгаа. Тус наадам нь спортын 11 төрлөөр 1000 гаруй тамирчид оролцох бөгөөд энэ нь өмнөх жилүүдээсээ даруй 3 дахин нэмэгдсэн байна.
Наадмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухай бүрт нь ЭНДЭЭС авна уу.
Эх сурвалж : Sportlife.mn