ӨРГӨТГӨСӨН САНХҮҮЖИЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТЫГ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛСЭН ГЭЖ ОУВС ДҮГНЭЛЭЭ

2017-08-03  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Олон улсын валютын сангийн ажлын хэсгийн ахлагч Коши Матайг хүлээн авч уулзлаа. Ажлын хэсэг ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн эхний үнэлгээг хийж ажиллалаа. Хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх нэн тэргүүний бодлогын арга хэмжээг цаг хугацаанд нь амжилттай хэрэгжүүлж, хөтөлбөрийн эхний шатанд хүрэх ёстой үр дүнд хүрсэн байгаа тул эхний шатны үнэлгээг “Амжилттай хэрэгжүүлсэн” гэж дүгнэх боломжтой боллоо.

Эдийн засгийг сэргээх, макро эдийн засгийн тэнцвэрийг тогтоох талаар Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлогын нөлөөлөл түргэн хугацаанд нааштай үр дүн гарч байна. Тухайлбал,  төгрөгийн ханш тогтворжин, хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, ажлын байр нэмэгдэх, эдийн засгийн идэвхжил сэргэх, төсвийн алдагдал буурах  зэрэг үр дүн гарч  байгааг ОУВС-гийн ажлын хэсгийн ахлагч дурдлаа. Хэдийгээр эдийн засгийн өсөлт бий болж байгаа ч,  эмзэг хэвээр байгааг анхаарч цаашид өсөлтийг баталгаажуулах, тогтвортой байлгахын тулд Засгийн газар тууштай ажиллаж, шинэтгэлийг үргэлжлүүлэх нь чухал байгааг тэрээр онцоллоо.

Эдийн засагт тулсан байсан эрсдлийг хазаарлан, эдийн засгаа сэргээх замд орсноор Засгийн газар үйлдвэржилт, дэд бүтэц, экспорт, хөгжлийн төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх боломж олгож байгааг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэмдэглээд цаашид хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, улс орноо хямралаас гаргахын тулд Монгол Улсын Засгийн газар хичээж ажиллана гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?