“ПУМА ИМПЕРИАЛ” ЗОЧИД БУУДАЛ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ҮҮ ?

2017-08-03  

Энэ сарын 1-ны өдрийн 15:40 минутын орчимд “Пума Империал” зочид буудлын лифт унаж лифтэнд зорчиж явсан найман хүн гэмтсэн байна. Эх сурвалжийн хэлж байгаагаар 17 давхраас хөдөлсөн лифт 4-5 давхарт гацаж доош В1 давхар руу хүчтэй унажээ. 

Ослын улмаас лифтээр зорчиж явсан найман хүн бүгд тархи, дотор эрхтний гэмтэл авсан оноштойгоор өнөөдрийг хүртэл эмнэлгээр явж байна. Иргэд тухайн өдрөө Сүхбаатар дүүргийн 1-р хэлтэст очиж мэдүүлэг өгсөн байна. 

Өнөөдрийг хүртэл “Пума Империал” зочид буудлынхны зүгээс бэртсэн хүмүүстэй холбоо бариагүйн дээр мэргэжлийн хяналтын байгууллагаас бэртсэн иргэдийг бууртгасан тайлбар буюу өөрсдөө даац хэтрүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан байна.

“Пума Империал” зочид буудал нь “Dreston Elevator” брэндийн 9 хүн суух даацтай цахилгаан шаттай. Гэтэл найман хүн сууж явсан цахилгаан шат гэнэт доош унаж олон хүн бэртээд байхад “Пума Империал” зочид буудлынхан иргэдийн эрүүл мэндэд санаа тавьсангүй харин ч өөрсдөө буруугүй мэтээр авирлалаа. 

 

 

Эх сурвалж : Erennews.mn

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?