Энэ сарын 1-ны өдрийн 15:40 минутын орчимд “Пума Империал” зочид буудлын лифт унаж лифтэнд зорчиж явсан найман хүн гэмтсэн тухайг бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл уг осол юунаас болж гарсан талаарх мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчээ.
Тус дүгнэлтэд
1.Лифтийн тэнцвэржүүлэгч гинжийг хийгээгүй
2.Лифтүүдийн цахилгааны үндсэн тэжээлийг нэг салаалагчаас дамжуулсан
3.Лифтийн оролтын төхөөрөмжинд байрлах цахилгааны утасны үзүүрийг нягтруулагчаар холбоогүй зэрэг лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчснөөс осол гарсан байна.
Түүнчлэн лифт зогсолтын түвшин хэтэрч зөөлөн тулгуур дээр буусан гэж дүгнэлтэнд дурдсан байгаа ч лифтээр зорчиж байгаад хүчтэй унаж гэмтсэн гэдгийг хохирогчдийн биеийн байдалд хийсэн эмчийн дүгнэлт нотолдог юм. Өөрөөр хэлбэл, лифт маш хүчтэй унаснаас болж тархины доргилт зөөлөн эдийн битүү гэмтэлд хүрсэн хэмээн өвчтөний түүхэд бичигдсэн байдаг юм. Ямартай ч эл хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж : Erennews.mn