Зуны халуу дүүгэсэн саяхны нэгэн үдэш Баянгол дүүргийнхэн голдуу оролцсон хүлээн авалт Их Тамир ресторанд болсон байна. АН-аас УИХ-ын гишүүдээр сонгогдож байсан Батцогт, Г.Баярсайхан, Ганбат нар, дээр нь Баянгол дүүргийн засаг дарга Одонтуяа, намын ерөнхий нарийн бичгийн дарга Туваан нар уригдаж, хүндтэй байрыг эзэлсэн байсан байна. Голдуу Ардчилсан Хүчний Холбооны төлөөлөл цугласан гэж ажиглагчид дүгнэжээ.
Болсон арга хэмжээ нь намын дарга С.Эрдэнийн төрсөн өдөр байжээ. Гайхалтай нь, АН-аас УИХ-д сонгогдсон нэг ч гишүүн үзэгдсэнгүй гэж оролцогчид мэдээлсэн байна. Тэднийгээ уриагүй байж болох, гэхдээ зориуд зохион байгуулсан хүлээн авалтанд нь гишүүдээс гадна, хамгийн ойр гэгдэх З.Энхболд даргын ч бараа харагдаагүй гэнэ. Урилгаар ирсэн зочид намын дарга С.Эрдэнэд төрсөн өдрийг нь тохиолдуулан бэлэг дурсгал гардуулснаар тансаг хүлээн авалт өндөрлөсөн байна.
Б.ОТГОН