ХҮРЭЭ ЦАМ-ДАНШИГ НААДМЫН НЭЭЛТ МАРГААШ БОЛНО

2017-08-04  

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдтэй хамтран “Хүрээ цам-Даншиг наадам”-ыг гурав дахь жилдээ болно.  Албан ёсны нээлт наймдугаар сарын 5-ны 11:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд болно.

 “Даншиг наадам зохион байгуулалтын хувьд Улсын их баяр наадамтай адил ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Даншиг наадмын үеэр аялал жуулчлалын үзэсгэлэн гарна. Мөн төв цэнгэлдэхийн урд талд хоёр өдрийн турш нийслэлийн есөн дүүргийн ардын авьяастнууд оролцсон “Монголын гайхамшигт урлаг” тоглолт зохион байгуулагдана. Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх барилдах юм. Өмнөх жилүүдээс ялгаатай нь энэ жил сур харваа болон морь уралдуулахгүй. Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд хийх болсноороо зардал маш багассан. Зохион байгуулалтын хувьд цэгцтэй байх үүднээс тасалбар гаргаж байгаа. Хүрэлцэн ирсэн иргэд, жуулчид, сүсэгтэн олонд орох хаалга бүр дээр тасалбарыг үнэ төлбөргүйгээр тараана.

“Даншиг наадам-Хүрээ цам гэдэг нь эртний уламжлал ёс заншилтай.  Эхний өдөр Очирваань бурхнаа тахина. Очирваань бурхан гэдэг нь Монгол орныг даасан их сахиус юм. Монголчуудынхаа сайн сайхныг даатган тахидаг. Хоёр дахь өдөр нь хүрээ цам тавина. Энэ зөвхөн багт наадам төдий зүйл биш. Бодит байдлыг гаднаас нь харж болох ч дотоод мөн чанарыг ойлгохын тулд сүсэгтэн олон түмэн хичээх ёстой. Муу бүгдийг дарж, сайн бүхнийг аривжуулах хамгийн хатуу заслын нэг юм. Дэлхийн өөр хаана ч байхгүй гайхамшигтай шашны томоохон соёл” гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?