МОНГОЛЫН БАГ ЭХНИЙ ШАТНЫ ТЭМЦЭЭНЭЭС ШАЛГАРЛАА

2017-08-05  

“Мэргэн буудагчийн зааг” олон улсын тэмцээний эхний шатны дүн гарлаа. 17 орон оролцсон уг тэмцээний эхний шат өндөрлөж Монгол Улсын Зэвсэгт хүчний баг 6 дугаар байр эзэлсэн амжилтаар дараагийн шатны тэмцээнд орохоор шалгарлаа. Эхний байруудыг Казахстан, ОХУ, Хятадын багууд эзэлж байна.

Эхний шатны тэмцээнүүд мэргэн буудагчдын хүн нэг бүрийн тэмцээн хэлбэрээр явагдаж дууссан бол дараагийн шатны тэмцээн “Хосын сорил” буюу багаар ажиллаж төрөл бүрийн дасгал боловсруулах бөгөөд шалгарсан 4 багийн хооронд “Мэргэн буудагчийн буухиа” тэмцээнээр ялагчийг тодруулах болно.

Нэгдүгээр үеийн дасгалуудын эзэлсэн байрны нийлбэрээр хамгийн бага оноо авсан буудагч, хослолын дасгалын эзэлсэн байрны нийлбэрээр хамгийн бага оноо авсан хослол, шилдэг багийг нийлбэр дүнгээр шалгаруулж дүн гаргах юм байна.

 

 

Эх сурвалж : БХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?