ТУГАЛГААР ДОТОРЛОСОН ЦҮНХ АШИГЛАН ХУЛГАЙ ХИЙЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ

2017-08-05  

Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын Пусан хотын цагдаагийн газарт манай улсын иргэн "А" болон "Б" нарыг саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэжээ. "А" болон "Б" нь аялал жуулчлалын журмаар БНСУ-д зорчдог байсан ба зорчих хугацаандаа томоохон сүлжээ их дэлгүүрт хулгайн хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ.

Эдгээр бүсгүйдүүд нийт 11 удаагийн үйлдлээр 14 сая 446 вон буюу монгол төгрөгөөр 31 сая гаруй төгрөгөөр тооцогдох эд зүйлийг хулгайлсан байна. Хулгай хийхдээ тунгалаг цаасаар доторлосон цүнх ашигладаг байсан байсныг Пусан хотын мөрдөн байцаах газар тогтоожээ. Тус цүнхийг монгол улсад хийлгэсэн хэмээн мэдүүлжээ. Энэ төрлийн гэмт хэрэг өмнө гарч байсан бөгөөд мөн л монголчууд холбогдож байсан хэмээн тус мөрдөн байцаах газраас мэдээллээ.

 

 

Эх сурвалж : Busannews

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?