ЦАГДААГИЙН 250 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА

2017-08-05  
Цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

“Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэхээр Цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

“Даншиг наадам- Хүрээ цам 2017” шашин, соёлын арга хэмжээний үеэр иргэдийн аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэхээр Цагдаагийн 250 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Мөн 40 оюутан цагдаа, 10 олон нийтийн цагдаа ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд суурин камер суулгасан бөгөөд долоон хөдөлгөөнт камер ажиллуулж байна. Мөн бага насны хүүхэд эцэг эхээсээ төөрөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмын үеэр тарааж байсан эцэг, эхийн утасны дугаарыг бичих зориулалт бүхий бугуйвч тарааж байв.

Түүнчлэн Төв цэнгэлдэхийн эргэн тойронд  нийслэлийн төвийн зургаан дүүргийн 120 аж ахуйн нэгж худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авсан бөгөөд НМХГ-ын 50 улсын байцаагч хяналт тавьж байна.

Мөн Даншиг наадмын өдрүүдэд Онцгой байдлын 40, хот тохижилтийн 120 гаруй албан хаагч ажиллаж, иргэдийн цэвэр цэмцгэр, эрүүл, аюулгүй орчинд баярлах боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?