ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛАХ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨГРӨГ СУМАНД ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ

2017-08-05  

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өчигдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төрийн албан хаагч, иргэдэд танилцуулж, хэлэлцүүлсэн бол өнөөдөр Төгрөг суманд ажиллалаа.

Хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд зохион байгуулж, Говь-Алтай аймгийн Алтай, Баян-Уул, Бугат, Дарви, Халиун, Хөхморьт, Төгрөг, Тонхил, Цээл, Шарга сумдын ИТХ, ИНХ, ЗДТГ-ын 102 албан хаагч оролцлоо.

Үйл ажиллагааг Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нээж хэлсэн үгэндээ, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэн бүрээр судлуулах, хэлэлцүүлэх ажлыг чанартай зохион байгуулах үйлст амжилт хүсэв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөс танилцуулбал:

УЛСЫН ИХ ХУРЛЫГ ХЯНАЛТЫН БҮРЭН ЭРХЭЭ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД НЬ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ҮҮРЭГ БҮХИЙ ТӨРИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА /§Хорин тав/

 

 

 


 

Төсөл хэлэлцүүлэгч баг танилцуулга хийсний дараа хуулийн төсөлтэй холбогдуулан оролцогчдын сонирхсон асуултад хариулан санал, бодлыг нь сонссон юм.

 

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэгт 176 иргэн оролцсноос 128 иргэний саналын хуудас бүртгэгдэв. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи  хэлэлцүүлэг Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд 2017 оны 08 дугаар сарын 07-нд үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
НУТГИЙН ИРГЭН:ТАРХИ УГААЛТАНД БҮҮ АВТАГД.ОЛГАРХИ ЗАСАГ БАТАЛГГАТАЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА ЦААНА ЧИНЬ. 2017-08-05
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?