АЗИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБООНЫ “ЛИГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД МАНАЙ УЛСЫН ТАЙЛБАРЛАГЧ НАРЫН ДУНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2017-08-05  

Азийн Хөлбөмбөгийн Холбооны “Лигийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулж буй тайлбарлагчийн сургалт өнөөдөр манай шилдэг тайлбарлагч нарын дунд боллоо.

Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар өөрийн биеэр оролцон “Хөлбөмбөгийн тайлбарлагч гэдэг нь үзэгч хөгжөөн дэмжигч, ивээн тэтгэгчдийг энэ спортод татах хамгийн гол хүмүүс” хэмээн тодотгосон. Мөн өөрийн улсын шүүгч, тоглолт зохион байгуулагч, дасгалжуулагч, тайлбарлагч нарыг гадаад дотоодын сургалтуудад хамруулан, боловсон хүчнээ бэлдэж байгаа нь ОУХБХ, АХБХ-нд Монгол хүн ажиллуулах туйлын хүсэл гэдгийг хэллээ.

МХБХ-ны удирдлага шинэчлэгдсэнээс хойш үндэсний лиг төдийгүй дотоодын тэмцээн уралдааны шагнал 2-7 дахин өссөн. Түүнийхээ хэрээр мөнгө санхүүгийн асуудлаа ил тод байлгах үүднээс “шилэн данс”-ны системд шилжсэн. Үүнээс гадна хөлбөмбөгийг олон талт байдлаар хөгжүүлэхийн талд эмэгтэйчүүдийн хөлбөмбөг, футзалыг анхаарах болсон гэх мэт чухал асуудлуудыг сэтгүүлч, тайлбарлагч нарынхаа өмнө илэн далангүй ярилаа. А.Ганбаатар Ерөнхийлөгч анх 2015 онд АХБХ-нд энэхүү тайлбарлагчийн сургалтыг дотоодын тайлбарлагч нарын дунд явуулах хүсэлт гаргасан нь өнөөдөр биеллээ олсон юм.

Сургалтыг “BBC” “ESPN” “FOX SPORT” зэрэг томоохон телевизүүдэд тайлбар хийдэг байсан Английн дээд лигийн тайлбарлагч Дез Корхель удирдан явуулав. Түүнээс мэргэжлийн хөлбөмбөгийн тайлбарын талаар сонсож, үзэж бодлоо хуваалцахаар Э.Балжинням тэргүүтэй Монголын шилдэг тайлбарлагч нар сургалтад оролцлоо. Тайлбарлагч нар маань сургалтын явцад “Хүрхрээ үндэсний лиг”-ийн Хоромхон – Эф Си Улаанбаатар, Улаанбаатар сити – Дэрэн зэрэг сонирхолтой тоглолтуудыг тайлбарлан, дэлхийд алдартай тайлбарлагчаас сурсан зүйлээ туршиж үзсэн. Нийт сургалтад оролцсон тайлбарлагч нар болон бидний урилгыг аван хүрэлцэн ирсэн эрхэм тайлбарлагч Дез Корхель, Колин Рэймонд нарт талархал илэрхийлье.

 

 

Эх сурвалж : МХБХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?