РЕНЧИНБЯМБЫН ПҮРЭВДАГВА ДАНШИГИЙН ДАЯН АВАРГА ЦОЛ ХҮРТЛЭЭ

2017-08-07  

“Даншиг наадам-Хүрээ Цам 2017” наадам амралтын өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохиогдлоо. Гуравдах жилдээ зохиогдож байгаа тус наадмын хүчит бөхийн барилдаан сугалаагаар явагддагаараа онцлогтой. Барилдаанд өмнөх хоёр жилийн наадмын түрүү бөх даншигийн аварга Р.Пүрэвдагва, даншигийн заан Б.Гончигдамба, Б.Түмэндэнбэрэл, даншигийн өсөх идэр начин Э.Энхбат нараар манлайлуулсан хүчит 256 бөх зодоглосон.

Бөхийн барилдаанд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын харьяат даншигийн аварга Р.Пүрэвдагва гуравдах удаагаа түрүүлж даншигийн даян аварга цол хүртсэн бол, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат Б.Соронзонболд үзүүрлэж даншигийн заан цол хүртсэн.

Их шөвөгт Завхан аймгийн Их-Уулс сумын харьяат даншигийн заан Б.Гончигдамба, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайхан нар үлдэж Б.Пүрэвсайхан Даншигийн өсөх идэх начин цол хүртсэн.

Дунд шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат даншигийн начин Д.Амарсайхан, Булган аймгийн Сайхан сумын харьяат Н.Түвшинбаяр, Булган аймгийн Сайхан сумын харьяат Д.Пүрэвдорж, Увс аймгийн Өндөрхангай сумын Г.Ганням нар үлдсэн юм. Барилдааны дунд шөвөгт шалгарсан хүчтнүүдэд тэргүүн хамба Чойжамцын зарлигаар даншигийн начин цол гардуулсан юм.

Бөхийн барилдааны нэгийн даваанд Сүбаатар аймгийн Онгон сумын харьяат Ш.Мөнгөнбаатар Дорнод аймгийн Баян-Уул сумын Билгүүтэйд өвдөг шороодсон бол хоёрын даваанд Булган аймгийн Могод сумын харьяат даншигийн начин Э.Энхбат Говь-Алтай аймгийн харьяат Л.Цэрэнтогтоход унасан. Гурвын даваанд Увс аймгийн Ховд сумын Н.Батсуурь Сэлэнгэ аймгийн Б.Улаалзганад өвдөг шороодсон зэрэг сонирхолтой барилдаанууд олон гарсан. 

 

 

О.ДАШНЯМ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?