МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУСГАЙ ЭЛЧ БӨГӨӨД ГАДААД БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Л.ПҮРЭВСҮРЭН ИРАН УЛСАД АЙЛЧИЛЖ БАЙНА

2017-08-07  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ наймдугаар сарын 5-нд Ираны Парламентын ордонд болсон ЛБНИУ-ын Ерөнхийлөгч Х.Руханигийн тангараг өргөх ёслолд оролцов.

Тангараг өргөх ёслолд дэлхийн 130 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгч, түүний дотор 30 шахам улсын Ерөнхийлөгч, Парламентын дарга нар оролцлоо.

Ираны Ерөнхийлөгч Х.Рухани тангараг өргөх ёслол дээр хэлсэн үгэндээ “Олон улсын хамтын ажиллагаа нь терроризмыг устгах цорын ганц зам бөгөөд нийтлэг ашиг сонирхолдоо хүрэхийн тулд Иран нь дэлхийн бүх улс оронтой хамтран ажиллахад бэлэн. Өнөөдөр дэлхий дахинд терроризм, зэвсгийн аргаар бус яриа хэлэлцээгээр ойлголцоход анхаарах хэрэгтэй” хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тусгай Элч бөгөөд Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн Иран Улсад айлчлах хугацаандаа Монгол, Ираны харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, ХАА, шинжлэх ухаан, боловсрол зэрэг салбарт хөгжүүлэх болон ялангуяа хоёр улсын XIII, XIV зууны хамтын түүх буюу Ил Хант Улсын түүхийг хамтран судлахад сүүлийн жилүүдэд амжилттай хэрэгжүүлж буй ажлуудыг цаашид урагшлуулах асуудлаар Ираны холбогдох яамдын сайд, байгууллагуудын удирдлагатай уулзаж ярилцах юм.

 

 

ЭХ СУРВАЛЖ:PRESIDENT.MN

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?