МОНГОЛ УЛСЫГ ТӨЛӨӨЛӨН ОРОЛЦОХ ШИЛДЭГ ТАМИРЧИДТАЙ УУЛЗСАН ТЭМДЭГЛЭЛ

2017-08-07  

8 сарын 12-17-ны хооронд зохион байгуулагдах ОУХС Наадамд 3 улсын 18-аас доош насны шилдэг баг тамирчид оролцох билээ. Ингээд та бүхэндээ ширээний теннисний “ОЧ” клуб дээр болсон ОУХС Наадамд оролцох тамирчдын сонгон шалгаруулалт дээр очсон тэмдэглэлээ хүргэе.

Өнгөрсөн 7-р сарын 29-нд үдийн 15 цагт тамирчдын сонгон шалгаруулалт дуусаж байгааг мэдээд ширээний теннисний “ОЧ” клубийг зорьсон юм. Хаалгыг нь нээгээд ороход л тамирчдын гал ассан тоглолт намайг угтлаа.
 
Говьсүмбэр, Хэнтий, Дархан-Уул зэрэг хөдөө орон нутгаас олон тамирчид аав ээж, дасгалжуулагчдын хамт хүрэлцэн ирсэн байв. Энэ удаагийн наадамд Монгол улсыг төлөөлж эрэгтэй 18, эмэгтэй 18 нийт 36 тамирчин оролцох болно. Би хэдэн зураг авсныхаа дараа тамирчдын сэтгэгдлийг сонссон юм. Бүгд л их хичээн тоглож харагдсан бөгөөд хөлс нь гараад улайсан болохоор зураг авъя гэхэд бага зэрэг санаа зовж харагдсан. Гэхдээ надад тэдний энэ төрх нь ямар их хичээл зүтгэл гаргаж байгааг нь харуулсан ба бахархах сэтгэл төрүүлсэн билээ.
 
Мөн энэ жилийн хувьд эх орондоо зохион байгуулж байгаа учраас бага насны тамирчдад урьд жилүүдээс илүү их боломж олдож байгаа гэж хэлж байсан юм. Ялангуяа гадаад орнууд руу тэмцээнд явахад ихэвчлэн 16-аас дээш насны тамирчдыг авдаг гэж байсан. Бэлтгэлийн хувьд асуухад хагас жилийн өмнөөс хийж эхэлсэн гэсэн ба эх орныхоо нэрийн өмнөөс медаль авахын төлөө шаргуу хөдөлмөрлөж байна хэмээн инээцгээж суулаа. Тамирчид болохоороо ч тэр үү үг дуу цөөнтэй, асуусан асуултад товч тодорхой хариулт өгч байв. Олон улсын тамирчид ирнэ, айж байна уу? гэхэд айгаагүй ээ, харин туршлага солилцоно гэхээр баяртай байна. Тэр дундаа хятад тамирчид ширээний теннисний төрөлд маш хүчтэй өрсөлдөгчид байдаг болохоор их зүйл сурч мэдээд, ялахыг хичээнэ гэх бяцхан охинтой таарсан билээ.
 
Би гэдэг хүн спортоор хичээллэж үзээгүй болохоор яаж яваад хүмүүс тамирчин болсон нь их сонин санагддаг. Иймээс яагаад? Ямар учраас тамирчин болсныг? нь асуух үед хүүхдүүд миний огтхон ч мэдэхгүй хариултуудаар намайг гайхшруулж байсан юм. Хүүхэд ямар хүн болж өсөх нь тухайн орчноос шалтгаалдаг гэдэг ч энд батлагдсан. Аав, ээж, гэр бүлийнх нь аль нэг гишүүн ширээний теннисээр хичээллэдэг гэж ихэнх хүүхэд хэлсэн бөгөөд дэлхий дээр хамгийн урт наслуулдаг 3 спортын нэг төрөл нь гэв. Хүүхдүүд их л завгүй бэлтгэлдээ анхаарлаа хандуулж байсан болохоор би ч удаан саад болохыг хүссэнгүй. Хэдэн зүйл асууж тодруулаад саад болохгүйг хичээн явсан юм. Монголын минь ирээдүйг гэрэлтүүлж буй бяцхан тамирчдадаа амжилт хүсье
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?