ТОЁОКА ХОТЫН ИТХ-ЫН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2017-08-07  

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон улсын Хёого мужийн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

“Тоёока хот 23 жилийн өмнөөс Баянхонгор аймагтай холбоотой ажиллах болсон. Түүнээс хойш хоёр талаас хүүхдүүд харилцан зочлох болсон. Манай хотоос айлчлалаар ирсэн хүүхдүүд өнөөдөр өглөө нутаг буцлаа. Бид сурагч хүүхдийн солилцооноос гадна соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын харилцааг өргөжүүлэн тэлэх боломж бололцооны талаар ярилцаж, судлахаар ирсэн. Цаашдаа манай хотын хамтын ажиллагаа бэхжин үргэлжлэх байх гэдэгт найдаж байна”  хэмээн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса ярилаа.

НИТХ-ын дарга Ц.Сандуй “Манай хоёр улсын харилцаа жилээс жилд ѳргѳжин хѳгжиж, стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа нь улс төр, эдийн засаг, соёл урлаг, спорт гэх мэт бүхий л салбарт өргөн хүрээнд тэлж байгаа. Хоёр хотын иргэдийн хурлын байгуулагууд хамтын ажиллагаа тогтооно гэдэг бол сайхан санал байна. Энэ саналыг бид найрсгаар талархан хүлээж авч байна. Хоёр хотын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээсэн юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?