Өмнөх хотын дарга Бат-Үүл Туул голын тухай дуугарч байсан. Зуны цагт нийслэлчүүд дэндүү замбараагүй, Туул голын мод болгоны сүүдэрт машин унаагаа байрлуулж, байгаль орчныг сүйтгэж, ихээхэн бохирдуулж байгааг анхааралдаа авсан. Туул голын эрэг орчимд амралт алжаал тайлах зориулалтын талбайг гаргана, тэр дундаа хүн амрах, машин байрлах зоныг тусад нь бий болгож журамлана гэж хэлж байсан. Хэдийгээр тэр хэлсэндээ хүрч хийж гүйцэтгээгүй ч, анхааралдаа авснаа илэрхийлж амжсан.
Тэгвэл хотын дарга С.Батболд нүүр дүүрэн ярилцлага өгсөн хэдий ч, иргэдийн сонирхох асуудлыг огт хөндсөнгүй. Нийслэлчүүдийн ундны цэвэр усны нөөц, нийслэлийн хүн амын амралт зугаалгын гол талбар Туул голын бохирдлыг хэрхэн шийдэх, голын ирээдүйн асуудлаар ганц өгүүлбэр ганхийсэнгүй. Туул голын бохирдол бол зөвхөн эрэг орчмын хог хаягдал биш юм. Туул гол өөрөө бохирдсон түгшүүртэй мэдээ байна. Загас, жараахай сүлэлдэхээ больж эхэлсэн. Туул гол тасардаг болсон, урсгал ус нь багассан, тогтмол ус шинжинд орсон, голын эргээрээ зузаан шавар, лагт идэгдсэн зэргийн тухайд тэр огт мэдээлэл, мэдлэггүй байгаа бололтой. Ялангуяа Налайх хотын бохир, лагыг шүүж цэвэрлэлгүйгээр шууд Туул гол руу цутгаж буй нь Туул голын бохирдолтод ихээхэн нөлөөлж байна гэж иргэд хэлж, яриад цөхөрч байна.
Ц.ХИШГЭЭ