UTV, ATV MОТОЦИКЛЫН ХАМГИЙН ТОМ ЦУГЛАРАЛТЫГ ЯМАХА МОТОРС ЗОХИОН БАЙГУУЛНА

2017-08-08  

Бүхээгтэй дөрвөн дугуйтыг UTV гэдэг. Энэ бол мотоцикл гэж бид хэлж зуршсан ч үнэндээ бартаа саадыг гололгүй туучигч юм. Намаг, гол ус, уул нуруу, хад чулуу, говь хянганы ямар ч бэрхшээлийг замыг туулагч. Энэхүү UTV -г Асашёрю, ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Батбаяр ( сумо), Д.Зоригт ( УИХ-ын гишүүн асан), Д.Од-Эрдэнэ ( Дундговь аймгийн засаг дарга асан) нарын 80 орчим хүн Монголд эзэмшдэг. Харин мотоциклийнх шиг жолоотой, дээгүүрээ задгайг нь ATV гэдэг байна. Мөн л туулах чадвараа Монголд гайхуулсан хөлөг. Харин ATV-г Заг компанийн захирал Нэмэхбаатар, Еагле телевизийн захирал Амундра, Хас-ын Ганхуяг нарын 200 орчим хүн унадаг.

Эдгээр UTV болон ATV-г эзэмшигч нарыг нэгтгэсэн " ATV, UTV community forum -2017" үйл ажиллагааг Ямаха Моторс компани хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг форум нь ATV болон UTV эзэмшигчдийн ур чадварыг шалгасан бартаат замыг туулах уралдаанаар эхлэх юм байна. Туул голын эхээд орших Хаан Жимс амралтын газраас гараагаа эхэлж, Тотал Моторс CLUB HOUSE-д өндөрлөх тус уралдааныг UBS телевизийн уран бүтээлчид телевизийн камертаа бичиж, цуврал нэвтрүүлэн болгон гаргах бол SPORTLIFE.mn сайт мэдээллийн спонсороор ажиллах болжээ.

Одоогоор энэхүү форумын үйл ажиллагааг Ямаха Моторс, Тотал музик, G-MOBAIL, мөн эх орны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Хуба Хаяа" брэндийг үйлдвэрлэгч "Хаан жимс" зэрэг компаниуд дэмжиж оролцохоо илэрхийлсэн тухай зохион байгуулагчид мэдээллээ. Тус форумын үеэр UTV, ATV ангиллаар алт, мөнгө, хүрэл медаль олгохоос гадна, эр зориг, ур чадвар гэсэн тусгай шагналыг сошиалын лайкыг үндэслэн олгоно гэдгээ тус форумын зохион байгуулагч, Тотал Музик компанийн үүсгэн байгуулагч Д.Од-Эрдэнэ онцоллоо. Энэхүү форумыг 2017 оны 8-р сарын 18-20-ний өдөр зохиох юм байна. UTV болон ATV-г эзэмшигч- сонирхогч хэн бүхэнд үйл ажиллагаа нээлттэй юм байна.

 

 

Ц.ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?