Ц.ЭЛБЭГДОРЖИД ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНИЙХТЭЙ ТЭНЦЭХ ЦАЛИН ОЛГОНО

2017-08-10  

Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол баталлаа.

Холбогдох хуулийн заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид 2017 оны долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн насан туршид нь тухайн үеийн Засгийн газрын гишүүний цалинтай тэнцэх сул цалин олгож, санхүүжилтийг жил  бүрийн улсын төсөвт тусгахыг Сангийн сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга нарт үүрэг болголоо.

Мөн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бүрэн эрхийн хугацаа дууссанаас хойш дөрвөн жилийн хугацаанд тодорхой зэрэглэл бүхий төрийн хамгаалалтад байх бөгөөд холбогдох зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж явахыг Сангийн сайд, ТЕГ-ын дарга нарт даалгалаа гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?