ШАДАР САЙД У.ХҮРЭЛСҮХИЙГ ДАГАЖ МӨРДСӨН ХЭРГИЙГ ИЛЧИЛСЭН ГОЛ ГЭРЧ Ч.БАТБОЛДЫГ БАРИВЧИЛЖЭЭ

2017-08-10  

Сүүлийн үед Шадар сайд У.Хүрэлсүхийг дагаж мөрдсөн, биед нь халдахыг завдсан асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө цагдаагийн байгууллага болон АТГ-ын тусгай хэрэгсэл, хар баг зүүсэн 20 гаруй ажилтан уг хэргийг илчилсэн хамгийн гол гэрч болох Ч.Батболдыг гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт амарч байхад нь цонх хаалгыг эвдэн орж, хүч хэрэглэн баривчилжээ.

Баттай эх сурвалжийн мэдээлснээр энэ хэргийг илчлэхэд оролцсон цагдаагийн байгууллагын ажилтнууд болох А, Ж нарыг мөн урд шөнө баривчилсан байна. Эх сурвалжийн мэдэгдсэнээр гэрч Ч.Батболд нь Шадар сайдыг дагаж мөрдөх ажиллагаанд оролцсон бөгөөд хийж буй ажлынхаа талаар цагдаагийн байгууллагад хамт ажиллаж байсан А, Ж нарт мэдэгдсэн бөгөөд А, Ж нар чи ийм ноцтой, төрийн эсрэг гэмт хэрэгт оролцож болохгүй гэдгийг хэлж, Шадар сайд У.Хүрэлсүхэд өөрийнх нь эсрэг ноцтой гэмт хэрэг үйлдэгдэж байгааг мэдэгдсэнээр энэ хэрэг ил болжээ.

Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэрч нарыг баривчлах үедээ “Ерөнхий сайдын эсрэг янз бүрийн юм ярьдаг хэн бэ чи. Ноёнтой сөргөлдсөн хүн яадгыг мэдрүүлнээ” гэх зэргээр дарамтлан, шалан дээр хэвтүүлж, гавласан байна. Засгийн газрын хоёр дахь албан тушаалтан болох Шадар сайдын аюулгүй байдалд халдсан хэргийг шалгалгүй сар гаруй болсон хуулийн байгууллага уг хэргийг гардан зохион байгуулсан дохиолол,хамгаалалтын “Нью Фалкон” компанийн захирал З.Золбаяр болон “Очир” харуул хамгаалалтын алба, “Ханхүү-Бат” компанийн захирал Б.Энхмэнд нарыг баривчлах нь битгий хэл ганц удаа байцаалт аваагүй, хэргийг захиалсан гэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаас тайлбар аваагүй атлаа Ерөнхий сайдыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэх мэдээллийг ил болгосон гэрчийг яаран баривчилж, эрүүдэн шүүх ажиллагаа явуулж байгаа нь энэ хэрэгт төрийн өндөр албан тушаалтнууд холбоотойг нотолж байгаа мэт. Тэр тусмаа ноцтой гэмт хэргийг илчилж, Шадар сайдад мэдээлэл хүргэсэн цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүртэл баривчилсан нь ихээхэн сэжигтэй байна.

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Бадгаа...:ХУУЛЬ ХААНА БАЙНА ХУУЛИЙГ ЭРДЭНЭБАТ ГУУЛЬ БОЛГОХ ЭРХ БАЙХГҮЙ ТАЙВАН БАЙХАД АЯТАЙХАН ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРӨӨР ЯРИНА ШҮҮ 2017-08-10
Daria*:Turiin xamgaala****d shudarga vnenii tuluu yax yostoi atal mungunii tuluu, xen negnii bool, bolj durtai xvn bolgonoo ochij deerelxej bariwchildag bolchixson gej vv. 2017-08-10
Ulnaa*:shudarga bus baina. Erdenebat engeseen geed gerchilj baigaa xvmvvsiig ysan gej b ariwchilj bgan bol. Erdenebat alban tu****alaa ashiglaj busdiin erx medeld xaldsaar l baix uu 2017-08-10
Зочин:_Зөв зөв бууны нохойнуудад төрийн төмөр нударга хэрэгтэй.Биеэ үнэлэгч Доржзодовтонгууд олширч байгаа энэ үед таслан зогсоох хэрэгтэй. 2017-08-10
зочин:Энэ 2 **** төрийн хамаг эрх мэдлийг эзэмшээд бүүүр даам гарчих юмаа. Эвтэй монгол нь хаана ч байгаан. ХҮрэлсүх нь гараад ирнээ шударга хүн 2017-08-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?