Цахим гарын үсгийн тухай хууль, Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, Нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгох, байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.
Уг ажлын хүрээнд 2017 онд нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын нийт 731 удирдах албан тушаалтнуудад тоон гарын үсэг олгохоор төсөвлөсөн.
Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны 03 сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол улсын үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран Нийслэлийн мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.
Зураг 1. Монгол улсын Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн тогтолцоо
Нийслэлийн мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгэгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцан ажиллах бөгөөд одоогийн байдлаар тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, 2017.07.27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна.
ТООН ГАРЫН ҮСГИЙН ГЭРЧИЛГЭЭГ ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?
Тоон гарын үсгийн гэрчилгээ авах ННЗБ-уудын албан хаагчид Нийслэлийн мэдээллийн технологийн газраас хүргүүлсэн 02/339 тоот албан бичгийн хавсралт дахь мэдээллийг 2017.08.15-ны өдрийн дотор Нийслэлийн мэдээллийн технологийн газарт ирүүлсний дараа дараах алхмын дагуу тоон гарын үсгийн гэрчилгээ, түүний тээгч э-токен төхөөрөмжийг захиалан авна. Үүнд:
Зураг 2. Тоон гарын үсгийн гэрчилгээ, э-токен төхөөрөмж захиалан авах алхам
ЭХ СУРВАЛЖ:ULAANBAATAR.MN