МАН-ын Нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр БНХАУ-ын Вэйхай хотын Вэндэн дүүргийн Хятадын коммунист намын хорооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Н.Энхболд тус намын хорооны төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Сүхбаатар дүүргийн Монгол ардын намын хороо болон Вэндэн дүүрэг хооронд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсанд баяртай байгаагаа цохон тэмдэглэв.
Талууд энэхүү санамж бичиг нь хоёр намын төдийгүй, ард иргэд, бизнесийн байгууллагуудын харилцааг хөгжүүлэх гүүр болно гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Эх сурвалж : Nam.mn