НОГООН БҮСИЙН ОЙН САНД ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ ОГТЛОЛТ ХИЙХ АЖЛЫН ЯВЦАД ХЯНАЛТ ТАВИН,ЗААВАР ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ АЖИЛЛАЖ БАЙНА

2017-08-11  

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны А/111 дугаар тушаал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 49 дүгээр тогтоолоор Нийслэлийн ногоон бүсийн ойн санд хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий газарт 2017 онд нийслэлийн ногоон бүсийн ойгоос бэлтгэх модны дээд хэмжээг тогтоон, 40 га талбайд цэвэрлэгээний огтлолт хийхээр баталсан. Тус ажлыг Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хуандай, Дээндий аманд 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Цэвэрлэгээний ажлын явцыг НМХГ болон НБОГ нар хамтран хяналт тавьж, заавар зөвлөгөө өгч ажиллаж байна.

 

 

ЭХ СУРВАЛЖ:НМХГ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Энхээ:энэ одоо тэгээд унасан мод гэжүү дээ БОАЖЯ худлаа битгий донгосоод байгаарай. Хэзээ унасан мод ийм байсан юм 2017-08-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?