Эрүүгийн цагдаагийн алба нь Эрүүгийн хуулийн /шинэчлэн батлагдсан/ Тусгай ангийн 26 дугаар бүлэг “Цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-тэй тэмцэх чиг үүргийг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажилладаг.
Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/67 дугаартай тушаалаар тус албанд ЭХТА-ийн 26.1 “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах”, 26.2 “Цахим мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдах программ, техник хэрэгсэл бэлтгэх, борлуулах”, 26.3 “Хор хөнөөлт программ хангамж бүтээх, ашиглах, тараах” гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч, шалгаж шийдвэрлэхээр харьяалал тогтоосон.
Тус албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс нь 2017 оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг үйлдсэн 24 хүнд холбогдох 6 тэрбум төгрөгийн хохиролтой 11 хэрэг, үйлдлийг илрүүлэн эрүүгийн хариуцлагад татсан байна. Тухайлбал,
Кэйс:
Torguuli.mn сайтад бүртгэгдсэн иргэдийн торгуулийг тухайн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх дүнгээр устгаж өгдөг Т, Э, А нарын гэмт үйлдлийг илрүүлэн;
Иргэн “Б” нь шунахайн сэдэлтээр, бусадтай үгсэн тохиролцож Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн www.main.xcloud.mn системд хууль бусаар нэвтэрч оюутны тэтгэлэг авах шалгуур үзүүлэлт хангаагүй 12 оюутны дүнг өөрчлөн тэтгэлэгт хамруулж, хүн тус бүрээс 70,000 төгрөг авсан гэмт үйлдлийг илрүүлэн;
Иргэн “Б” нь 2017 оны 05 сараас эхлэн www.bookstore.mn сайтын серверт хууль бусаар нэвтэрч 1400 гаруй номын хуулбарыг авч олон нийтийн сүлжээнд ил задгай байршуулсан хэргийг илрүүлэн тус тус шалгаж байна.
2014-2017.II улиралд цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн тоон мэдээг авч үзвэл :
Эрүүгийн хуулийн /хуучин/ 25 дугаар бүлэг :
Сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд гарч байгаад анхаарч өөрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай байна.
Цахим орчинд ихээр үйлдэгдэж буй бусад хэргүүдийн тоо мэдээг үзвэл :
Дээрх 202 эрүүгийн хэргийн 39 буюу 19,3 хувьд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт санал хүргүүлж, яллагдагчаар татагдвал зохих этгээд нь тогтоогдоогүй үндэслэлээр 29 эрүүгийн хэрэг буюу 14,3 хувь нь түдгэлзэж, 20 буюу 9,9 хувь нь өөр эрүүгийн зүйл ангиар үүссэн хэрэгт нэгтгэгдэж, 98 эрүүгийн хэрэг буюу нийт үүссэн хэргийн 46,5 хувь нь хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн байна.