
Сонгинохайрхан дүүрэг Геологийн төв лабораторийн уулзварт байрлах Эрчим хүчний дулааны тав магистраль шугамын шинэчлэлт, их засвар, өргөтгөлийн ажлын хүрээнд 2017 оны 08 дугаар сарын 13-ны хүртэл засвар хийгдэж үйлдвэрчний эвлэлийн гудамжны тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлаж авто замын зорчих хэсгийг хаана.
Иймд тус гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно. Үүнд:
- Ч:3 “Зүүн салаа-Халдвартын эмнэлэг”
- Ч:6 “Толгойт-Нарны зам-Ботаник”
- Ч:16 “Баруун салаа-Далангийн зам-10-р хороолол”
- Ч:20а “Баянхошуу-3,4-р хороолол-Өнөр хороолол-Геологийн төв лаборатори”,
- Ч:20б “Баянхошуу-Геологийн төв лаборатори-Өнөр хороолол-3,4-р хороолол”
- Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ-Далангийн зам”
- Ч:38 “ХМК-Саппоро-3,4-р хороолол-Хайлааст”
- Ч:44 “Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”
- Ч:45 “Ган хийц-ХМК-Зайсан”
- Ч:46 “Улаан чулуут-Их наран-Вокзал”
- Ч:57 “Улаан чулуут-Их наран-МУИС”
- Ч:59 “ХМК-Офицеруудын ордон” чиглэлүүд Москвагийн гудамжаар
Хүнсчдийн гудамж-Толгойтын гудамжаар үйлчилнэ.
Иймд иргэд та бүхэн зураглалын дагуу зорчилтоо төлөвлөж нийтийн тээврийн үйлчилгээг авна уу.
Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 323176, 326352 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч шуурхай шийдвэрлэнэ.
ЭХ СУРВАЛЖ:НИЙСЛЭЛИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна