АЛБА ХААГЧДЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУВИЛАН ЭМЧИЛЖ БАЙНА

2017-08-14  

Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал зэрэг сумдын нутаг дэвсгэрт өнгөрсөн 06, 07 дугаар саруудад гарсан ой, хээрийн түймрийн голомтод Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 30 алба хаагч дайчлагдан ажилласан.

Харин тус аймгийн “Дархан үйлс”, “Дархан-Оюут” сувиллын хамт олон түймрийн голомтод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг долоо хоногийн хугацаанд үнэ төлбөргүй амраан сувилж байна.

Гамшгийн голомтод урт хугацаагаар ажилласан албан хаагчдын биеийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, тамир тэнхээг сайжруулах, тархины цусан хангамжийг нэмэгдүүлэх зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг тэдэнд үзүүлж байгаа юм. Эхний ээлжинд 17 алба хаагч ийнхүү эмчилгээ сувилгаанд хамрагдаад байна.

Ингэснээр алба хаагчдад бие бялдрын болон сэтгэл зүйн маш том дэмжлэг болж байна гэж алба хаагчид хэлж байна.

Ийнхүү нийгмийн хариуцлагаа ухамсарлан хамтран ажилласан сувиллын хамт олонд аймгийн Онцгой байдлын газраас талархал гардууллаа гэж Дархан–Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?