ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН УРД ТАЛД НАРИЙН ТОР БАЙРЛУУЛАХДАА УЛСЫН ДУГААРЫГ ИЛ ГАРГАЖ БАЙРЛУУЛАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА

2017-08-14  

Зарим жолооч нар автомашины радиаторын урд ялаа, шумуул, шавьж шигэхээс сэргийлж нарийн тор хийж явдаг. Энэ нь радиаторын зай битүүрч, хөдөлгүүр хэт халахаас хамгаалж байгаа сайн талтай ч жолооч нар үүнийг зохистой хэрэглэх шаардлагатай байгаа юм.

Тухайлбал зарим жолооч нар торыг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг халхлах, нуун далдлах байдлаар хэрэглэж байна. Мөн тээврийн хэрэгслийн улсын дугаар нь арилсан, бүдгэрч үзэгдэх байдал нь муудсан, танигдахгүй бохирдсон, эсхүл дугаарыг буруу байрлуулсан зэрэг зөрчлүүдийг ихээр гаргаж байна.

Иймд жолооч та тээврийн хэрэгслийн урд талд нарийн тор байрлуулахдаа улсын дугаарыг ил гаргах мөн улсын дугаараа бат бэх суурьлуулж гол ус, шавраар гарахдаа хаяхгүй байх, бүдгэрч харагдах байдал нь муудсан улсын дугаарыг шинээр хэвлүүлэн солихыг зөвлөж байна.

Замын цагдаагийн алба хаагчдаас дээрх зөрчлийг гаргасан жолооч нарт хуулийг тайлбарлаж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөмж, санамж өгч ажиллаж байна.

 

 

Эх сурвалж : ЗЦА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?