ӨДӨР БҮР УСАНД ОСОЛДОХ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭЭР...!!!

2017-08-15  

Гэнэтийн үер уснаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон анхааруулсаар байтал хүний амь нас эрсдсээр байна. Онцгой байдлын албан хаагчид шуурхай ажиллаж байгаа хэдий ч орон нутагт зугаалгаар яваа иргэд архидан согтуурч усанд осолдох тохиол бүртгэгдсээр.

Тухайлбал өнгөрсөн 14, 15-ний өдрүүдэд Төв аймгийн “Эрдэнэ сум Цонжинболдог гэдэг газрын баруун талд “Хүннү тур” амралтын газрын харалдаа туул голд эмэгтэй 34 настай “Э” нь живж нас барсан хэрэг гарсан бол санамсаргүй болгоомжгүй байдлаас болж Орхон аймгийн Баян-Өндөр сум Цагаанчулуут  багийн нутаг дэвсгэрт байрлах үерийн даланд эрэгтэй 48 настай “Э” нь хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас үер даланд унаж амиа алдсан байна.

Иймд иргэд та бүхэн гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулж байна. 

 

 

Ц.БАТТУЯА

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?