ЗХЖШ-ААС ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР СЭТГҮҮЛЧДЭД МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

2017-08-15  

ЗХЖШ-аас нууцад үл хамаарах мэдээллээ олон нийтэд хүргэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх зорилгоор улирал тутамдаа үйл ажиллагааны үр дүнгээ сэтгүүлчдэд мэдээлж байхаар тогтсон юм. Энэ удаа ЗХЖШ-аас 2017 оны хоёрдугаар улиралд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, ЗХЖШ-ын АУГ-ын орлогч дарга, ажиллагааны удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа С.Дашзэвэг нарын албаныхан сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 

Хошууч генерал Ж.Бадамбазар шинэчлэн батлагдсан батлан хамгаалахын багц хуулийн хэрэгжилт, энхийг дэмжих ажиллагааны үүрэг гүйцэтгэл, цэргийн сургалт бэлтгэл, олон улсын болоод хамтарсан сургуулиуд, нийгмийн сайн үйлсэд Зэвсэгт хүчний үүрэг оролцоо зэрэг олон сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. 
 

Тухайлбал, Зэвсэгт хүчний алба хаагчид гадаад арга хэмжээнд амжилттай оролцож байгаа талаар ЗХЖШ-ын Ар талын газрын техникийн хангалтын хэлтсийн дарга хурандаа Ц.Төрмөнхөөр ахлуулсан “Танкийн биатлон”-ны баг, ЗХЖШ-ын Ар талын газрын ахлах мэргэжилтэн хурандаа Б.Батнямаар ахлуулсан Зэвсэгт хүчний 013, 014, 084, 150, 310 дугаар ангийн ахлах тогооч, тогооч нарын “Хээрийн гал тогоо”-ны багууд “Олон улсын цэргийн тоглолт-2017” тэмцээнд тус тус амжилттай оролцлоо. “Олон улсын цэргийн тоглолт-2017” тэмцээний хүрээнд Казахстан Улсын Жамбул мужийн “Гвардейский” цэргийн баазын сургалтын төвд “Мэргэн буудагчийн зааг” тэмцээнд ЗХЖШ-ын Цэргийн зэвсэглэлийн хэлтсийн дарга хурандаа Б.Хадбаатараар ахлуулсан найман хүний бүрэлдэхүүнтэй “Мэргэн буудагч”-ийн баг тэмцээний гарааг амжилттай оролцож 5 дугаар байрт шалгарсан талаар онцлов.

Мөн хавар, зуны хуурай улиралд улсын хэмжээнд гарсан ой, хээрийн түймрийг унтраах, гал түймрийн аюулаас хүн ам, эд юмсыг аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн дэмжлэг үзүүлэн оролцсон. Өмнө нь ч дэмжлэг үзүүлж ирснийг онцлох учиртай. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум “Бурхан Халдун” уулын район, Төв аймгийн Эрдэнэ сумын “Асралт хайрхан”-ы район, Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Шороотын даваа”-ны район, Булган аймгийн Тэшиг сумын Хужирт баг “Ил тарвагатайн район”, Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Мандал сум, Төв аймгийн Батсүмбэр сум, Богдхан уулын Жаргалантын ам, Хустайн нурууны Хусан баганатын даваа, Налгарын зүүн бэлд гарсан ой хээрийн түймэрт Зэвсэгт хүчний 016, 186, 303, 326, 327 дугаар анги болон ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарсан “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагааны VI ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн нийт 450 гаруй цэргийн алба хаагч 24 нэгж техниктэйгээр онцгой байдлын алба хаагчидтай хамтран 7-12 хоног түймрийн голомтод ажиллаж, түймэр унтраасан гээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?