ӨМӨЗО-НЫ ХӨХ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЯНАЛТЫН КАМЕРААР ГЭМТ ХЭРГИЙГ БУУРУУЛСАН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАВ

2017-08-15  

Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд С.Бямбацогт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг захиргааны дэд тэргүүлэгч, Нийгмийг аюулаас хамгаалах  тэнхимийн дарга Ма Мин тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2017.08.15 / хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хар тамхи, хил дамнасан, цахим, хүн худалдаалах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа  ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт илэрхийлж байв. Тэр дундаа ӨМӨЗО-ны Хөх хотын хяналтын камерын системийг ашиглаж гэмт хэргийн гаралт, тоог бууруулсан сайн жишгийг Монгол Улсад нутагшуулах сонирхолтой байгаагаа С.Бямбацогт сайд онцлон тэмдэглэв.

ӨМӨЗО-ны Хөх хот нь гурван сая хүн амтай бөгөөд гэмт хэрэг, зөрчлөөс сэргийлэх хяналтын камерын системийг суурилуулснаар гэмт хэрэг, зөрчил 30 хувиар буурч, илрүүлэлт 17 хувиар өссөн байна. Түүнчлэн энэхүү камерын хяналын системийг ажиллуулж эхэлснээс хойш 200 хоногийн хугацаанд ӨМӨЗО-ны Хөх хотын цагдаагийн байгууллагад нэг ч гэмт хэрэг, зөрчлийн дуудлага ирээгүйг Нийгмийг аюулаас хамгаалах тэнхмийн дарга Ма Мин онцолсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд орчин үеийн техник, технологийн шийдлийг ашиглах нь “гар нүцгэн” тэмцэхээс хувь илүү үр дүнтэйг ч төлөөлөгчид дурдсан юм. Тиймээс ӨМӨЗО-ны Нийгмийг аюулаас хамгаалах тэнхмийн дарга Ма Мин манай холбогдох албаныхантай хамтран БНХАУ-тай хил залгаа зарим аймгуудад туршилтын журмаар хяналтын  камерын системийг суурилуулна гэлээ. Хэрвээ гэмт хэргийн гаралт буурч, үр дүнгээ өгч байвал нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлнэ гэсэн юм. ӨМӨЗО-ны Хөх хотын Ма Мин тэргүүтэй төлөөлөгчид  ЦЕГ-ын үйл ажиллагаатай танилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан байна.

 

 

Эх сурвалж : ХЗДХЯ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?