“НОГООН ЭДИЙН ЗАСАГ БИДНИЙ АМЬДРАЛД” ГЭРЭЛ ЗУРГИЙН УРАЛДААН

2017-08-16  

Бид таныг НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл (PAGE)-ээс зарлаж буй “Ногоон эдийн засаг бидний амьдралд” гэрэл зургийн уралдаанд оролцохыг урьж байна. Ногоон хөгжлийн сэдвийн хүрээнд байгальд ээлтэй, ногоон ажил хөдөлмөр эрхлэлт, ногоон дэд бүтэц /тухайлбал сэргээгдэх эрчим хүч/, ногоон амьдралын хэв маяг, хэрэглээ, байгаль орчин, экосистемийг хамгаалах үйлс, ногоон эдийн засгийн мэдлэг, ойлголтыг олон нийтэд түгээж буй үйлс зэрэг өөр өөр газар, байршил, нөхцөлд авсан, сонирхолтой зургуудыг илгээж, уралдаанд оролцох боломжтой.

Гэрэл зургийн уралдаанд оролцогч 3 хүртэл зураг илгээж болно. Уралдаанд 18 нас хүрсэн, Монгол улсад оршин сууж, амьдарч буй аль ч улсын иргэн оролцож болно.

 Зургийг илгээх

  • Уралдаанд оролцох албан ёсны маягтыг бөглөж, дижитал зургаа оруулна. Албан ёсны маягтыг бөглөснөөр уралдааны дүрэм журам, нөхцөл, зургийг ашиглах, оюуны өмчийн эрхтэй холбоотой бүхий л асуудлыг хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.
  • Зураг бүр нь зургийн нэр, зургийг авсан огноо, байршил, тайлбар /100 хүртэл үгтэй/ зэрэг мэдээлэлтэй байна.
  • Гэрэл зураг нь JPEG форматтай байна.
  • Оролцогчийн зураг өөрийн авсан оригинал зураг байх ба 8 Mega pixels багагүй байна.
  • Зураг нь хар/цагаан ба өнгөт, хөндлөн ба босоо хэлбэртэй байж болно.

Уралдааны шагнал

  • 1-р байр (1): Хүндэт өргөмжлөл, 1,000,000 төгрөг
  • 2-р байр (2): Хүндэт өргөмжлөл, тус бүр 800,000 төгрөг
  • 3-р байр (3): Хүндэт өргөмжлөл, тус бүр 500,000 төгрөг.
  • Шагналт байранд орсон зурагчинд (10 зураг) БОАЖЯ, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн Хүндэт өргөмжлөлийг гардуулна.

Зураг илгээх эцсийн хугацаа: 2017 оны 9-р сарын 4-ний шөнийн 12:00 цаг (ULAT/GMT+8)

Уралдааны удирдамжтай танилцах, зураг илгээх: http://www.un-page.org/photos

Уралдааны дүнг мэдэгдэх: 2017 оны 9-р сарын 11-ний өдөр

Нэмэлт мэдээллийг pagemongolia@gmail.com цахим шуудангаар хандаж авна уу. 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?