МОНГОЛЫН ТӨР ИРГЭНЭЭ ТАГНАЖ ЧАГНАДАГ БОЛСОН ГЭДГИЙГ Л САНАЖ ЯВАХ ЦАГ БОЛЖЭЭ

2017-08-16  

Уулзалтаас бол бичлэг хийж болно. Үүнийг Доржзодов үзүүлсэн. Харин иргэд хоорондын утасны яриаг бичиж буй гэдгийг Топор ( оросоор сүх гэсэн үг) хочит Хүрэлсүх, найруулагч Баатар нарын бичлэг бэлхнээ илтгэв. Монгол улсын үндэсний аюулгүй байдал нэрийн дор Тагнуулын байгууллагаас зохих албан тушаал эрхэлж буй бүх хүмүүсийн утасны яриаг чагнадаг болсон гэх мэдээлэл үнэн болох нь ийнхүү нотлогдож эхлэв. Хүрэлсүх, Баатар хоёрын гар утсаар хөөрөлдсөн бичлэгийг тодорхой зорилготойгоор нийтэд цацлаа. Тэр хоёрын яриан дунд ерөнхийлөгчөөр сонгогдсон Баттулгын нэр хэд хэдэн удаа дурдагдаж буй нь бичлэгийг сонирхох хүслийг улам өргөж байх шиг санагдав. Тэр хоёрын ярианы сэдэв нь Баттулгыг хэн ялуулсан, дараа нь Хүрэлсүхийг хэрхэн намын дарга болгох тухайд чиглэж буй нь ойлгогдохоор байна. Хүрэлсүхийг уях "уяач" нь Баатар, Баатар уяачийн хийх ажил нь Хүрэлсүхийн дараачийн карьер. Сонирхолтой. Бодоход, хүмүүс утсаар өөр хоорондоо юу ч ярьж болно, мөрөөдөж болно, бие биенээ хөөрөгдөж болно. Энэ бол хувийн нууц. Харин энэ яриаг нь улс төрийн зорилгоор ашиглаж буй нь илтэд илэрхий. Энэ бичлэгийн тухайд цааш нь ярих зүйл алга. Эзэд нь ил, ярианы сэдэв тодорхой. Дүгнэвэл, ойлгомжтой гэж хэлж болно. Гар утасны энэ хөөрөлдөөний сэдвийг зөв, буруу гэж гэж хэлэхийг хүссэнгүй. Тэр дундаа Хүрэлсүхийг хор найруулагч, Баатарыг новш, өөдгүй амьтан гэж нэрлэхийг зорьсонгүй. Үүнийг хийж, цацаж буй Эрдэнэбатыг ч мундаг гэж магтахыг хүсэхгүй байна. Ердөө л нэг зүйлийг энэ бичлэгээс иргэд ухаарах цаг болжээ. Монголын төр иргэнийхээ утасны яриаг чагнадаг болжээ. Иргэдээ тагнадаг төртэй болжээ.

 

 

 

Ц.ЭНХБАТ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Zorig:odoo l medej bgaa yumuu ene chin ali deerees l ehelsen.ta ih hojuu medej dee 2017-08-16
БИ БА ЧИ:ЭНЭ БОЛ ҮНЭНХҮҮ НОЦТОЙ АСУУДАЛ ГАРЧ ИРЛЭЭ.ЭНЭ ГАР УТАСНЫ СҮЛЖЭЭНҮҮДИЙГ ШАЛГАЖ ТАТАН БЦЦЛГАХ ,ЧАГНАЖ ТАГНАДАГ ИТГЭЭДҮҮДИЙГ ШАЛГАЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ. 2017-08-16
Зочин :НАХЯ сэрцэн ажиллаж байгаа юм бна, гэхдээ иргэдийнхээ эсрэг, зөв үзлийн эсрэг . Энэ маш аюултай даа. 2017-08-16
zochin:Ene bol tord shurg**** gej ubiagui ajil****a ya****lagch hedhen hun .Torig ard tumentei ni hagalan butargaj ashig olo****n ya****lga 2017-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?