С.Зориг агсны эхнэр Б.Булганыг баривчлан саатуулаад дөрвөн сар гаруй болж байна. Гэвч өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагынхан албан ёсны тоймтой хариулт өгөөгүй хэвээр байгаа юм. Энэ хэргийн талаар хүний эрхийн байгууллагууд дуугараад эхэллээ. ОУ-ын хүний эрхийн байгууллага “Эмнести интернэйшнл”–ээс Булганы эрх олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг баталгаажуулахыг МУ-ын ЗГ-аас шаарджээ.
Өмнө нь хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж Булгантай уулзсан юм.Тэрээр энэ талаар “Манайд ирсэн гомдлын дагуу үйл ажиллагаа явуулсан. Магадгүй мөрдөх явцад эрүү шүүлтийн элемент байсныг үгүйсгэхгүй” гэх бүрхэг хариултыг өгсөн байсан. “Маш нууц” зэрэглэлтэй хэрэг нэрийн цаана түүнийг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлэх замаар хэрэг хүлээлгэх гэж байгаа юм биш биз гэсэн хардалт олон нийтийн дунд байсаар байна.
Д.САЯН