ЭРХ БАРИГЧ НАМ ДОТРОО ХАГАРЧ, БАЙГУУЛСАН ЗАСАГ НЬ ХУВААГДЖЭЭ

2017-08-17  

МАН-ын гишүүд ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан даргынхаа үгийг ойшоохоо больж эхэлжээ. Даргадаа дургүйцсэн гишүүд нь Онц Их Хурлаа хуралдуулж, намын дарга, удирдах зөвлөлөө өөрчилж, шинэчлэхийн хүсэл мөрөөдөлд автсан байна. Хүсэн хүлээж байсан Намын Удирдах Зөвлөлийн хурал хаалттай болж, хурал нь урьд өмнөхөөс тэс өөр уур амьсгал дор болсон гэх мэдээлэл алдагдлаа. Хоорондоо зөрчилдсөн хурлын үеэр Хүрэлсүх болон Нямдоржын зүгээс намын дарга, засгийн тэргүүнтэй хариуцлага тооцох нь зөв гэсэн шаардлагыг тавьсан тухай ч сураг дуулдав. М.Энхболдыг намын даргаасаа, Ж.Эрдэнэбатыг ерөнхий сайдаасаа сайн дураараа татгалзахыг Хүрэлсүх шаардсан ч гэх ч бор шувуу нислээ. Тэднийг албан тушаалаас нь буулгахын тулд өөрөө шадар сайдаасаа татгалзая гэж хэлээд үзсэн гэх ч шивнээ Цагаан ордны өрөөнөөс өрөө дамжиж байна. Ямар ч гэсэн маш хурц зөрчил, тэмцэл дүүрэн хурал болсон гэх мэдээлэл байна.

Ийнхүү намын Удирдах Зөвлөлийн зөрчил хурцадсан бол Засаг ч бас хуваагджээ. Засгийн хурал хуралдахад ч бэрхшээл үүсчээ. Ерөнхий сайд, шадар сайдын хоёр тийшээ харсан байдал гүйцэтгэх засаглалыг хоёр жигүүрт хувааж эхэлсэн нь улс орны хөгжилд хортой нөлөө үзүүлэх хэмжээнд хүрснийг бие даасан ажиглагчид онцолж байна.УИХ-ын цөөнгүй гишүүд Засгийн газрыг огцруулах мэдэгдэлд гарын үсэг зурсан нь УИХ-ын 65 гишүүн ч өөр хоорондоо санал зөрөлдөөнтэй байгааг илтгэнэ. Тэд одоогийн намын дарга М.Энхболдынхоо үгийг тоохоо больсны илрэл ч гэж ажиглагчид дүгнэж байна. Нөхцөл байдал улам хурцадна ч гэж тэд таамаглаж байна. Өмнө нь Боловсролын Яамны сайд, дэд сайд нар өөр хоорондоо эв түвжингүй байснаас болж салбарын ажил нурсан гэх шалтгаар Батсуурь сайдыг нь огцруулж байсантай ижил төстэй байдал Засгийн газарт үүсчээ. Хэнийг нь огцруулж, зайлуудахыг намын Удирдах Зөвлөл, МАН-ын 65-ын бүлэг шийдэх цаг иржээ. Ямар боловч эрх баригч нам дотроо хагарч, байгуулсан засаг нь хуваагджээ.

 

 

Ц.ЭНХБАТ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
МАНАН:НАМ ХУВААГДАХ ЭХЛЭЛ НЬ Н.БАГАБАНДИ.ЦААШДАА ҮРГЭЛЖЛЭХ БОЛНО. 2017-08-17
бат:Морь зогсовч үхрийн чинээ гурав, могой тасравч гүрвэлийн чинээ гурав гэдэгдээ. Байр сууриа хурдхан зөв олоосой, эрхбиш ард иргэдээ бодох байлгүй дээ гэж мунхаглана. 2017-08-17
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?