Цаг агаарын тогтворгүй байдал, байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл ажиглагдах болсон тул аялал зугаалгаар яваа болон явахаар төлөвлөж байгаа иргэд та бүхэн цаг агаарын урьдчилсан төлөв, мэдээ, мэдээллийг баталгаат эх сурвалжаас хүлээн авч аадар бороо, аянга цахилгаанаас болгоомжлон төвшин нэмэгдсэн гол, мөрөн, нуур, цөөрмийн усанд сэлэхгүй байх, баталгаатай бус газраар гол мөрөн гатлахгүй, загасчлахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, архи согтууруулах ундаа ууж хэрэглэсэн үедээ гол, ус руу орохгүй байж учирч болзошгүй эрсдэлд өөрийгөө болон бусдыгаа өртүүлэхгүй байх арга хэмжээ авахыг Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүлж байна.