ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ ХАРААТ БУСААР ХЭЛЭЛЦҮҮЛНЭ

2017-08-17  

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгээс 2017.05.25-ны өдөр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан УИХ-ын дарга  М. Эхболдод хүргүүлж улмаар УИХ-ын 2017.06.02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор төслийг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах ажлыг төсөл боловсруулсан ажлын хэсэгт даалгасан байна.

Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг төслийг нэг нам хэт олонхи болсон парламентаас томилогдсон ажлын хэсэг өөрөө улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг удирдан зохион байгуулж байгаа нь энэхүү хэлэлцүүлгийн үр дүнг урьдчилан гаргах боломжийг олгож байна.

Тухайлбал: хэлэлцүүлэгт  төрийн албан хаагдчдыг захиргааны аргаар хамруулах, нэг намын төлөөллийг түлхүү оролцуулах, боловсруулсн төслөө ажлын хэсэг өөрөө туйлын үнэн зөв, гарцаа байхгүй, цаг нь болсон зэргээр хэлэлцүүлгийг хөтөлж явуулах, чиглүүлж байгаа нь ажиглагдаж байна.  Үүний улмаас УИХ-ын зохион байгуулж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаархи хэлэлцүүлгүүд улс төрөөс хараат байдлаар явагдаж байгаа нь хэлэлцүүлгийн үр дүн бодитой гарахад ноцтой эргэлзээ төрүүлж байна.

Иймд "Зөв хууль” ТББ-аас Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг нийслэлд болон орон нутгийн төвшинд хараат бусаар хэлэлцүүлэх үйл ажиллагааг 2017.08.16-2017.09.10-ны хооронд зохион байгуулж үр дүнг УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт болон олон нийтэд танилцуулж мэдээлнэ.

 

 

 

Эх сурвалж : "Зөв хууль" ТББ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?