ОРОН НУТГИЙН ЗАМД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2017-08-17  

Хууль зүй дотоод хэргийн яамнаас  зарласан “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил”, Цагдаагийн ерөнхий газраас дэвшүүлсэн зорилт, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд  орон нутгийн замд замын хөдөлгөөнд оролцож байгаа авто тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зорчигч, ачаа тээврийн норм, стандартыг хангуулах, хурдын зөвшөөрөгдсөн хязгаарт хөдөлгөөн үйлдүүлэх, хамгаалах бүс зүүлгэх, замс тээврийн хэрэг ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Орон нутгийн зам- хөдөлгөөний соёл” арга хэмжээг зохион байгуулан явуулж байна. Уг арга хэмжээний хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Төв аймгийн Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Пилжээ, Эрдэнэсант сумын Авто зам засвар арчлалтын компанитай хамтран 2017 оны 08 дугаар сарын 1-ны өдөр тус аймгийн Аргалант, Жаргалант,  Лүн сумдад хяналт шалгалтыг зохион байгуулан явууллаа. 

Улсын хэмжээнд 2017 оны эхний 6 сарын байдлаар Хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журмын эсрэг   гэмт хэрэг 771 бүртгэгдэж,  осол хэргийн улмаас 181 хүний амь нас хохирч, 530 хүн хүнд хөнгөн гэмтсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад  гэмт хэрэг -12.0%иар, гэмтсэн хүн -11.1%-иар буурсан боловч ослын улмаас амь нас нь хохирсон хүн 16.0 %-иар өссөн.   Төв аймагт эхний 6 сарын байдлаар  нийт гарсан гэмт хэрэг-9.1 хувиар, гэмтсэн хүн -12.0 хувиар буурсан хэдий ч зам тээврийн осол хэргийн улмаас амь нас нь хохирсон хүн 28,6 хувиар өссөн үзүүлэлттэй  гарсан байна.

Төв аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Ө.Амаржаргал : “Бид Улаанбаатараас Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Архангай, Дархан-Уул, Хэнтий чиглэлийн 960 км замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хариуцан ажилладаг. Манай аймагт осол гарах эрсдэлтэй 27 цэг бий. Өнгөрсөн онд хоёр цэгийг засаж сайжруулсан. Атар 13 буюу огцом эргэлттэй газарт 500 м туузан хайс байршуулсан үр дүнтэй ажлын нэгж болсон учир нь энэ огцом эргэлт дээр зам тээврийн ноцтой осол хэрэг их гардаг байсан бол туузан хаалт хийснээс хойш осол хэрэг гараагүй байна мөн  Дундговь аймаг руу салдаг зам буюу осол их гардаг Өндөр довын уулзварын  хэсгийг зассан” гэв.

Орон нутагт зорчиж буй иргэд хурд хэтрүүлэх, гүйцэт түрүүлэх үйлдэл буруу хийх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, хэт ядарсан буюу олон цагаар тасралтгүй авто машин жолоодох, анхаарал болгоомжгүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй явснаас болж осол хэрэгт өртөж амь нас эрүүл мэндээрээ хохирох явдал буурахгүй байна. Сая биднийг шалгалт хийх хугацаанд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус эвдрэл гэмтлийн улмаас түр буюу удаан зогсож буй жолооч нар ослын зогсолтын тэмдгийн замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу байршуулаагүй зөрчил их харагдаж байна. Энэ нь ямар их хор хөнөөлтэй гэдгийг жолооч нар сайн мэдэж байгаа боловч өөрийнхөө болон бусад замын хөдөлгөөнд оролцож буй иргэдийн аюулгүй байдлыг хангахгүй байна. Шөнө оройн цагаар гэрэл хэрэглэх явдал хангалтгүй байгаа цагдаагийн машин, цагдаа харахаараа гэрэл шилжүүлдэг,  хамгаалах бүсээ зүүдэг, хурдаа хасдаг цагдаагийн пост өнгөрөөд, цагдаа байхгүй бол хурдаа хэтрүүлээд, дүрмээ зөрчөөд явдаг нь элбэг энэ нь зөвхөн цагдаад зориулагдаж хууль дүрмээ сахих биш өөрийнхөө хамгийн хайртай хүмүүсийнхээ амь насыг үл тоож амиа бодож байгаа  буруу дадал үйлдэл гэдгийг иргэд маань ойлгох хэрэгтэй байна.

Үргэлжилж орсон борооны улмаас зам, замын хөвөө үерийн усанд эвдрэх зэрэг хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зүйлүүд бий болж байгаа тул иргэд анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Эрдэнэсант сумын Авто зам засвар, арчлалтын хэсгийн дарга Ц.Цэвээндорж : “2017 оны зам засвар арчлалтын ажилд 400 орчим сая төгрөг л олгосон. 200 км замын нүх, тэмдэг, тэмдэглэгээг долдугаар сарын 1 хүртэл засаж дуусгалаа. Зам засвар, арчлалтын ажлыг хийхийн тулд тэрбум 200 орчим сая төгрөг шаардлагатай” байна. Замын тэмдэг тэмдэглэгээ нь зарим талаараа жолооч нарт мэдээлэл өгөх тал дээр үнэхээр хангалтгүй багаа гэхдээ аль болох шинэчлэн ажлыг л хийж байна.

Авто тээврийн хяналтын улсын байцаагч Д.Пилжээ : “Орон нутгийн зам хөдөлгөөний соёл” арга хэмжээний хүрээнд Авто тээврийн үндэсний төв нь Замын цагдаагийн алба, орон нутгийн Замын цагдаагийн тасагтайгаа хамтран хяналт шалгалтыг хийж ажиллаж байгаа. Амралт зугаалгын цаг дуусч хичээл сургууль эхлэх гэж байна иргэд орон нутгаас нийслэл хотыг зохих хөдөлгөөн эрс нэмэгддэг иргэд хувийн зохион байгуулалт цаг төлөвлөлт, төсөв хөрөнгөнөөсөө болоод хууль бус тээвэрт сууж явах нь их элбэг байдаг энэ зөрчлийг арилгах зорилгоор ажлаа эрчимжүүлж байна.  Хууль бус тээврийн хэрэгслүүд тодорхой давтамжтайгаар хөдөлгөөнд оролцож буй нь зөрчил гарах үндэс болж байна. Манай төвтэй гэрээтэй аж ахуйн нэгжийн автобусанд GPS байрлуулсан учраас хот хоорондын тээвэрт явж байгаа тээврийн хэрэгслийнхээ хурдыг  байнга хянадаг. Хууль бус тээвэр эрхэлж бу иргэд олон цагаар  авто машин жолоодсон, хэт ядарсан, илүү тээвэр хийх гэж үргэлж хурд хэтрүүлж явдаг  энэ авто машины  хувьд  манайд бүртгэлгүй, хууль бусаар тээвэр хийсэн. Манайд бүртгэлтэй хот хоорондын тээвэр хурд  хурд хэтрүүлбэл торгуулиас гадна тухайн аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг иргэд та бүхэн баталгаатай  тээврийн хэрэгсэл сонгож аюулгүй байдлаа амь нас эрүүл мэндээ хамгаалаарай.

 

 

Цагдаагийн ерөнхий газар Урьдчилан сэргийлэх хэлтэс

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?