НҮҮРСНИЙ ТЭЭВЭРЛЭЛТИЙН ТУХАЙ ХЭЛЭЛЦЭЖ, ЦАГААН ХАДНЫ ГААЛИЙН ХЯНАЛТЫГ ЗОГСООХООР БОЛОВ

2017-08-17  

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2017-08-17-нд/ болж, дараахь шийдвэрүүдийг гаргалаа. Засгийн газрын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд  нүүрс тээвэрлэлтэд тулгарч буй хүндрэлтэй зарим асуудлын талаар хэлэлцэж шийдвэр гаргалаа.

Өмнөговь аймгийн нутгаас нийт 104 аж ахуйн нэгжийн 6331 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэх тусгай зөвшөөрөлтэй. Энэ хүчин чадлаар 2017 онд 24.2 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөснөөс энэ оны долдугаар сарын байдлаар 50.3 хувийг нь тээвэрлээд байна. Хэрвээ төлөвлөсөн 24.2 сая тонн нүүрсээ бүрэн экспортолно гэвэл үлдэж буй хугацаанд хоногт 1600-гаас доошгүй тээврийн хэрэгслээр тээвэр гүйцэтгүүлэх шаардлагатай. Гэвч сүүлийн үед нүүрсний тээвэрлэлтэд зарим хүндрэл үүсээд байгааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дараахь шийдвэрийг гаргалаа. Үүнд:

-Гашуунсухайт-Ганц модны хилийн боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах, гарч буй зөрчлийг бууруулах үүднээс орчин үеийн рентген аппаратаар тоноглохыг Сангийн сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд нарт, 

-Нүүрсний экспорттой холбоотой БНХАУ-ын талд гарч байгаа саатлыг арилгах талаар тус улсын талтай  ярилцаж шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайд, Хуульзүй, дотоод хэргийн сайд, Зам тээвэр хөгжлийн  сайд нарт,

-Богино рейсийн тээвэрлэлт хийж буй тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний эрчимд саад болох, мөн хил, гаалиар хориотой бараа тээвэрлэх боломж бүрдэж байгаа тул  Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах Цагаан хадны гаалийн хяналтын талбайн үйл ажиллагааг бүрмөсөн зогсоохыг холбогдох сайд нарт тус тус үүрэг болголоо.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?