Монгол улсын “Үндсэн хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өчигдөр “Хүүхэд залуучуудын театр”, МУИС-ийн ОАСС-ийн хурлын заал, Баян-Өндөр соёлын төвд нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.
Төслийн анхан шатны хэлэлцүүлэг 8 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн багууд дээр эхэлсэн бол ийнхүү олон нийтийн хэлэлцүүлэг нь манай аймагт өчигдөр эхэлж байна. “Хүүхэд залуучуудын театр”-т зохион байгуулагдсан олон нийтийн хэлэлцүүлэгт төвийн багууд болох Зэст, Оюут, Уурхайчин, Хүрэнбулаг, Бүрэнбүст, Уртбулаг, Согоот багийн иргэдээс гадна Баян-Өндөр сумын ИТХ-ын дарга Б.Баасансүрэн болон тус багуудаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид оролцлоо. Олон нийтийн хэлэлцүүлэг 9 дүгээр сарын 5-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Содбилэгийн зөвлөх, УИХ-ын гишүүн асан, эдийн засагч Т.Очирхүү оролцон үг хэлэв. Тэрээр 1992 оны шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан туршлагатай парламентч юм. Энэ удаагийн Монгол улсын “Үндсэн хууль”-д оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн Орхон аймгийг хот болгох тухай асуудлыг ихээхэн сонирхож мөн дэмжиж байгаагаа илэрхийлж байв.
А.ЦЭНД-АЮУШ / ЭРДЭНЭТ /
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү.
Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна