Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ-501 аялалын дугаартай "Бойнг-737" агаарын хөлөг өнөөдөр өглөө 08:01 цагт хөөрснөөс хойшхи 2 минутад аэродромд хийсэн үзлэгээр агаарын хөлгийн нэг дугуйд гэмтэл гарсныг тогтоосон болно. Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс мэдээллийг агаарын тээвэрлэгч МИАТ ХК-д болон, нисэх багт шуурхай мэдэгдсэнээр “Чингис хаан” ОУНБ-д техникийн буулт хийлээ. Нөхцөл байдалтай холбогдуулан “Чингис хаан” ОУНБ-д “код-3” зарлаж агаарын хөлгийг газардах үед бэлэн байдлыг хангаж ажиллалаа. “Код-3” цуцлагдаж нисэх буудлын үйл ажиллагаа одоо хэвийн үргэлжилж байна.
Эх сурвалж : MCAA