Ж.МӨНХБАТ: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛД УРЬД ОНУУДЫНХААС ИЛҮҮ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

2017-08-18  

Өнөөдрийн  зөвлөгөөнөөр Монгол Улсын Засгийн газрын“Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын биелэлтийн талаар нарийвчлан ярилцаж, яамд болон аймаг, нийслэлийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын уялдааг сайжруулах, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдал үргэлжлэх, байгалийн давагдашгүй хүчин зүйл үүсэх нөхцөлд манай орны хүн амын хүнсний хэрэглээг голлон хангаж байдаг мал аж ахуйн үйлдвэрлэлийг хэрхэн хохирол багатай авч гарах талаар цаашдын бодлого, зорилтоо төлөвлөх зэрэг асуудлуыг ярилцаж, зөвлөлдөх юм. Зөвлөгөөнд аймаг, нийслэлийн Засаг дарга, Засгийн газрын гишүүд оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Өнгөрч буй хавар, зуны сарууд ХАА-н үйлдвэрлэлийн хувьд таатай сайхан байсангүй. Нийт нутгийн 20 гаруй хувь нь гантай, 50 гаруй хувь нь гандуу байлаа. Хэт халуун өдрүүд үргэлжилж, гандуу, хуурайшилт ихтэй байснаас бэлчээр, хадлангийн ургац оройтож, үр тариа, төмс, хүнсний ногоо,  тэжээл зэрэг таримал ургамлын  ургац ч буурч байна.  Мал сүрэг бүрэн гүйцэд тарга хүч авахгүйд хүрч, малчид зуншлага боломж төдий байгаа аймаг сумдын нутаг руу нүүж, шилжилт хөдөлгөөн эхлээд байна. Үүнийг дагаж мал, амьтны халдварт өвчин тархах байдал гарч эхэллээ. Иймд бид ирж байгаа  намрын саруудад өвөлжилтийн бэлтгэлийнхээ дутууг гүйцээхэд урьд онуудынхаас илүү  анхаарах шаардлагатай байна.

  Хаваржилт, зуншлагын байдалд дүгнэлт хийж  Монгол Улсын Засгийн газраас  “Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг  энэ оны 6 дугаар сарын 28-ны өдөр гаргаж, Хөдөө аж ахуйн салбарын 2017 оны өвөлжилтын бэлтгэлийг  хангах нарийвчилсан төлөвлөгөө гарган хэрэгжүүлэх, отроор өвөлжих, хаваржих өрх, малын тоог тохирч гэрээ байгуулан ажиллах, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, малын гоц халдварт, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг хойшлуулшгүй чухал асуудлуудыг хугацаа алдалгүй хэрэгжүүлж  ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, аймаг, нийслэл, сум,  дүүргийн Засаг дарга нарт даалгасан.

Хот, төв суурин газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд төлөвлөгөө, хуваарийн дагуу явагдаж байна. Сургууль, цэцэрлэг, хүн эмнэлэг зэрэг төсвийн байгууллагын засвар үйлчилгээний ажлыг ойрын хугацаанд дуусгах хэрэгтэй.

Хүйтний улиралд хот, төв суурин газруудыг  эрчим хүч, дулаанаар жигд хангах, эдгээр байгууллагад  ямар ч нөхцөлд  үйл ажиллагаагаа жигд явуулах бэлтгэл, нөөц боломжийг хангаж ажиллахад анхаарах хэрэгтэй” гэлээ.

Мал отроор өвөлжих газруудтай харилцан зөвшилцөж, гэрээ хэлцэл хийхэд туслалцаа үзүүлэх,хадлан бэлтгэх боломжтой аймгуудад бусад аймаг, сумаас хадлан бэлтгэх талаар гэрээ хийх, зөвшөөрөл авахад дэмжлэг үзүүлэх болон мал, мах бэлтгэх, борлуулах ажилд онцгой арга хэмжээ авч, дотоодын махны үйлдвэрүүдтэй аймгуудаас мал, мах нийлүүлэх гэрээ хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэгт анхаарах хэрэгтэйг ч  онцолсон юм. Зөвлөгөөн үргэлжилж Төрийн ордонд үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?