АТГ 60 ТЭРБУМЫН АСУУДЛЫГ ДАХИН СЭРГЭЭЖЭЭ

2017-08-18  

Ерөнхийлөгч шахаж, шаардаж байж хаагдсан гэх 60 тэрбумын хэргийг дахин нээлгэжээ. АТГ-ынхан нэгэнт хэргийг дахин нээсэн тул цорын ганц гэрч болох Доржзодовоос анхны мэдүүлгийг саяхан авсан байна. Түүнтэй уялдуулан төрийн алба, төрийн өмчит компанид захирал, дэд захирал, санхүүгийн даргаар томилогдсон хүмүүсийг толгой дарааллан дуудаж, мэдүүлэг авах ажиллагаагаа Авилгатай Тэмцэх Газар эрчимжүүлжээ.

Баримт, нотолгоогүйгээр, зөвхөн мэдүүлэгт үндэслэж авилга, өгсөн авсныг тогтоох нь бэрхшээлтэй. Гэхдээ өлгөж авах нэг асуулт бий гэж мөрдөн байцаагчид үзэж буй тухай мэдээлэл байна. Түүнд хэрхэн хариулахыг тэд сонирхож байна. Тэр бол - Намд сонгуулийн өмнө хэр зэрэг хандив өргөсөн бэ? гэдэг асуулт юм байна. Мэдүүлгээ үнэнээр өгөх үүргийг иргэдэд хуулиар хүлээлгэсэн. Тэгэхээр МАН-д хэр хэмжээний хандив өргөсөн бэ? гэдэг тоо бодитойгоор гарах боломж ойртлоо гэж судлаачид дүгнэж байна.

 

 

Д.МАНДАХ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?