МАЛЫН ӨВЧЛӨЛГҮЙ НУТАГТ ТУСГАЙ БҮС ТОГТООЖ, ЭРҮҮЛ БҮСЭЭС МАЛ, МАХ ЭКСПОРТЛОХ АЖЛЫГ ХИЙНЭ

2017-08-19  

Засгийн газар мал, мах бэлтгэж, экспортлоход анхаарч, хэд хэдэн улс оронд гаргаж эхлээд байна. Мах бэлтгэх үйлдвэрийн үйл ажиллагааг сайжруулах, мах бэлтгэдэг хүмүүст Засгийн газар дэмжлэг үзүүлнэ. Мөн малын өвчлөлгүй нутагт тусгай бүс тогтоож, малчдаас худалдаж авсан малаа тэнд тусгаарлаж, энэ эрүүл бүсээс мал, мах экспортлох ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Малаа эрүүл байлгах, өвчин гарахаас урьдчилан сэргийлэх нь малчдын үүрэг. Орон нутгийн удирдлагууд малчдын ийм хариуцлагыг нэмэгдүүлэхэд зөвлөгөө зөвлөмж хүргүүлж, тусалж дэмжиж ажиллах ёстой гэдгийг Ерөнхий сайд тэмдэглэлээ.

ОХУ-ын хүмүүнлэгийн тусламжаар ирүүлэх шүлхийн вакцины эхний ээлжийн тарилгыг хүлээн авч өвчин гарсан аймгуудад вакцинжуулах ажил хийгдэж байгаа юм байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?