Аливаа тэмцээн уралдааныг зохион байгуулж оролцоход сайн дурын ажилтан хамгийн чухалд тооцогддог. Ийм хариуцлагатай ийм арга хэмжээний гол ажлыг тэд л амжуулдаг. Энэ удаагийн Олон улсын хүүхдийн спортын VII-р наадамд 150 сайн дурын ажилчид ажиллалаа. Тэд нийт 11 багт хуваагдан тэмцээний зохион байгуулалтын эхлэлээс тэмцээн уралдаан өндөрлөх өдөр хүртэл нэгдсэн зохион байгуулалттайгаар ажилласан юм.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагчдийн зүгээс тэдгээр залуусд талархлаа илэрхийлж батламж гардуулсан юм. Зохион байгуулагчдын хэлснээр бидэнд бүхий л төрлөөр дэмжиж тусалсан сайн дурын ажилсаг залуус та бүхний ажил үйлс өөдрөг байж санасан бүхэн нь сэтгэгчлэн бүтэхийг хүссэн юм.
Ц.ХИШГЭЭ