ЯЛИХГҮЙ ЗУСАР БАЯЖИХАД СААД БУЮУ СУ.БАТБОЛДОД ХАНДАЖ ХЭЛЭХ ҮГ

2017-08-20  

Дэлхийн яруу найрагчдын чуулга уулзалт Монголд болж байна. Энэ уулзалт хэрхэн болдог, ямар ач холбогдолтой зэргийг тус чуулганд оролцож байсан, оролцож байгаа гадаад, дотоодын зохиолчид сайн мэднэ. Гадагшаа тус хуралд оролцохоор явахдаа бүх зардлаа өөрсдөө гаргадаг. Монголд ирж буй гадаадын зочид ч ирэх буцах унаа болон Монголд байх хугацааны бүх зардлаа өөрсдөө хариуцдаг. Тийм учраас эрх чөлөөгөө өөрсдөө эдэлдэг. Чуулганд оролцох эсэх нь өөрсдийн л асуудал. Уг чуулганд оролцох Монголын зохиолчид ч 150-300 мянган төгрөгний хураамж (такс ) төлөн оролцож буй. Ерөнхийдөө хуралтай холбоотой бүх зардлыг өөрсдөөсөө гаргадаг гэж хэлж болно. Ирсэн зочид нь хуралд оролцох, шүлэг зохиолоо унших эсэх нь сайн дурын үндэс дээр суурилдаг гэж хуралд оролцож байсан нэгэн тодотгов.

Харин бүх зардлаа өөрсдөө даадаг энэхүү чуулганы төсвийг Монгол улсын засгийн газар хариуцсан нь сонирхол татаж байна. Сургууль, цэцэрлэг барих, дээвэр шалыг нь засварлачих хөрөнгө мөнгө алга гэдэг хэрнээ "зохиолч" нэр зүүсэн гаднын зочдыг зугаацалд зориулж хэдэн арван саяыг гарын алганыхаа завсраар зүгээр л урсгалаа. Уг чуулганд уригдаж үг хэлсэн Улаанбаатар хотын Захирагч Су.Батболд зөвхөн дэлхийн яруу найрагчдад зориулсан шагнал бий болгосноо зарлав. Нэр хүндтэй, их том шагнал юм байх аа, тэр нь. Тэр нь ч дүүрч. Иргэдийнхээ амьдралыг өөд нь татах шийдлээ олж чадаагүй энэ эрхэм хоёр жил тутамд энэхүү наадмаа зохиох санаатайгаа илэрхийлээд амжив. Өөрөөр хэлбэл санхүүжүүлэх амлалт өглөө гэж ойлгогдлоо. Ийм л зүйл дэлхийн яруу найрагчдын чуулган нэртэй гоё малгай өмсгөсөн үйл явдлын дор өрнөж байна. Нийслэлийн төсвийг юунд зарцуулахыг иргэд мэдэх цаг иржээ. Эс тэгвээс Засаг дарга Су.Батболд дур мэдэн төсвийг үрэх шийдвэрийг дангаараа гаргах нь. Ялихгүй зусар баяжихад саад гэдэг биш үү, Су.Батболд оо.

 

 

ХЭНЭГГҮЙ ЭР

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?