ЗУРАГ ЗУРАХ ИЙМ АМАРХАН ЮМ УУ?

2016-03-14  

Таныг гуравхан цагийн дотор зураач болгож байна. Ингэж хэлбэл та үнэмших үү? Тэгвэл "ARTICOUR" галерейн эрхлэгч Г.Ууганхүү, түүний хүү У.Цолмонхүү нар багшилж, таныг гуравхан цагийн дотор зураач болгож байна.

"Анх удаа бийр барьж үзлээ. Цав цагаан цаас авчихаад, бийр, будаг нийлүүлж суухдаа ийм зураг зурчихна гэж огт итгээгүй. Ёстой гайхалтай. Би энэ зургаа гэртээ аваачина. Хүндтэй газраа байрлуулна" гэж Д. Нарантуяа хэлсэн бол,

"Дуурайж зурах зургаа би өөрөө сонгосон. Дугуй дүрс л үүсгэж эхэлсэн санагдана. Гэтэл хачин гоё зураг боллоо. Багш нарын зааварчилгаа үнэхээр үнэ цэнтэй байлаа. Яг л мэргэжлийн зурагчин хүн шиг, тэдний барьдаг бийр, хэрэглэдэг будгийг нь ашиглаад зураг зурна гэдэг гайхалтай санагдлаа" гэж хуульч Мөнхтуяа сэтгэгдлээ хуваалцлаа. 

Хан уул дүүргийн Цагдаагийн хэлтсийн дэслэгч Ариунсанаа ч бас анх удаа зуржээ. Түүний зурсан мод мэргэжлийн зураачийнхаас ч дутахгүй харагдана. Бямба гараг бүр ийм сургалтыг ARTICOUR галлерейгээс зохиож байна. Сонирхсон хүмүүс ердөө л 30000 төгрөгийн хураамж төлнө. Зураг зурахын хажуугаар кофений тухай сонирхолтой лекц сонсоно. Бас кофе, жигнэмэг үнэгүй дагалдана. Зургийн цаас, будаг, бийр гээд зураг зурах бүх нөхцөлийг нь ARTICOUR хариуцдаг юм байна. Яаж эхлээд, ямар зураг зурснийг хамтдаа харцгаая.

 

Ц. ХИШГЭЭ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Гайхалтай юм байна. 2016-03-14
Зочин :Гэр бүлээрээ дурсгалтай юм байна 2016-03-14
Зочин :Ингээд зураач болчих юм байна даа, техникийг нь сурчих хэрэгтэй юм даа 2016-03-14
Тамир:Үнхэхээр гоё юм аа 2018-02-04
эрдэнэ:Зураг зурах нь сонирхолтой хялбар аргатай юм байна 2018-03-20
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ГАДААД УЛСЫН АЖИЛЧИДАД ХЯЗГААР ТОГТООХГҮЙГ ТА ДЭМЖИЖ БАЙНА УУ?